Арилжааны банкууд хэзээнээс валютын арилжаанд хязгаарлалт тавихгүй байх нөхцөл байдал бий болох вэ гэдэг дээр Төв банкнаас дараах байр суурийг илэрхийлж байна.
“Монголбанк арилжааны банкуудын өдөр тутмын бизнесийн үйл ажиллагаанд шууд оролцдоггүй, энэ нь хуулиар хориотой байдаг. Банкуудын валют авах зарах, ямар хэмжээгээр хэнтэй хэлцэл хийх нь ч үүнд хамаатай. Тэгэхээр Монголбанкнаас хязгаарлалт тогтоогоод, зохицуулаад байгаа зүйл биш гэдгийг онцолъё. Банкууд ямар нэг хязгаарлалт тогтоосон бол зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалсан, нөөцөө аль болох үр ашигтай удирдахыг зорьж, харилцагчдын хүсэлтийг биелүүлж байгаа хэрэг. Төлбөрийн тэнцэл дарамттай, валютын орох урсгал хязгаарлагдмал үед байгаа Монгол Улс валютын нөөцөө хэрхэн хадгалах, зарцуулах вэ гэдэг л асуудал юм. Тухайлбал, валют зарахдаа ханшийн өсөлтийг даамжруулах хөрвөлтийг улам дэмжиж валютаа нийлүүлэх үү, эсвэл зайлшгүй эм эмнэлгийн бүтээгдэхүүн, шатахуун, хүнс, тоног төхөөрөмждөө зарцуулах уу гэдэг сонголт болно” гэв.
Сэтгэгдэл ( 0 )