“Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэгдлийн компаниудын өртөг зардлыг бууруулж, ашигт ажиллагааг дээшлүүлэх зорилгоор байгуулагдсан ажлын хэсэг “Эрдэнэс силвер ресур” ХХК-ийн Салхитын уурхайд ажиллажээ.
Ажлын хэсэг тус компанийн үйлдвэрлэл, эдийн засгийн үйл ажиллагаа, хөрс хуулалт, олборлолтын өртөг, зардлын тайлан, орлого, зардал, ашиг алдагдлын түвшин, худалдан авах ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилт зэрэгтэй танилцсан байна.
Мөн Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан шинээр үүссэн хөдөлмөрийн харилцааг хэрхэн зохицуулж байгаа талаар мэдээлэл сонсжээ.
Ажлын хэсэг уурхайн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан цаашид зардлыг бууруулж үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх, борлуулалтыг сайжруулах, хуримтлагдсан өр төлбөрийг багасгах талаар төлөвлөгөө гарган хамтран ажиллахаар болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )