ҮАБЗ: Хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг үргэлжлүүлэх ЗӨВЛӨМЖ өгчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 11 сарын 29

Уул уурхай, хүнд үйлдвэрийн  яамны зүгээс ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг үргэлжлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна гэсэн мэдээллийг өглөө. 

Сүүлийн жилүүдэд зогсонги байдалд ороод байсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх хэрэгцээ шаардлага, түүнтэй холбоотой тулгамдаад буй асуудлыг судлан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд  танилцуулжээ. 

Улмаар ҮАБЗ-өөс тусгай зөвшөөрөл олголтыг үргэлжлүүлэх тухай холбогдох зөвлөмж гарсны дагуу бэлтгэл ажлыг ханган ажиллаж буй юм байна. 

АМГТГ-ын даргын 2022 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн шийдвэрээр 25 талбайд сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор зарлажээ.

Сонгон шалгаруулалтын талбайн тоог зарлахдаа нийт тусгай зөвшөөрлийн тоог нэмэгдүүлэхгүй байх зарчмыг баримталж, өмнө хүчингүй болгосон, цуцалсан талбайн тоотой тэнцүү хэмжээгээр нэмж зарлах байдлаар үргэлжлүүлэх юм байна.

2022 оны нэгдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 20-ны байдлаар хуульд заасан үндэслэл бүрдсэн ашиглалтын 23, хайгуулын 24, нийт 47 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Мөн хуульд заасан тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан 97 тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top