“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” бүсчилсэн сургалт зөвлөгөөн Увс аймагт өнөөдөр /2022.11.30/ зохион байгуулагдаж байна.
Зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дээрх бүсчилсэн зөвлөгөөнийг явуулж байгаа юм.
Өнөөдрийн зөвлөгөөнд баруун бүсийн Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, аймгуудын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож байна.
Сэтгэгдэл ( 0 )