Ирэх оны төсөвт улсын хэмжээнд гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлтийн зардалд шаардагдах 33 тэрбум төгрөгийг Эрчим хүчний сайдын урсгал зардалд суулгаж өгсөн.
Үүнтэй холбоотойгоор 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн цахилгааны шөнийн тарифыг энэ арваннэгдүгээр сарын 1-нээс ирэх оны дөрөвдүгээр сарын 1-ны хооронд хөнгөлөхөөр болжээ. Тус хөнгөлөлтөд нийслэлд 125 мянган айл, сум сууринд 48 мянган айл өрх хамрагдах юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Агаарын бохирдлыг бууруулах, яндангийн тоог цөөлөх зорилготой энэ хөнгөлөлт ачаалал багатай шөнийн цагаар ямар ч үнэгүйгээр хойд хөршид нийлүүлдэг илүүдэл эрчим хүчээ иргэд айл өрхүүддээ өгөөжтэй хүртээх гэсэн төрийн бодлого юм. Тиймээс цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдахын тулд айл өрхүүд цагийн ялгууртай тоолууртай болох нь чухал” гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Худлаа мэдээлэл тавихаа болиоч ээ. Амьтан төөрөгдүүлээд 11-р сарын цахилгааны төлбөр ямар ч хөнгөлөлт байхгүй. 12-р сарын 1-ээс хөнгөлөх эсэх нь тодорхойгүй байна. 11-11 утаснаас асуулаа