Жагсаал агуулгаа алдалгүй "НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ"-даа илрүүлэх нь чухал

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 05

Сүүлийн хэдэн өдөр олон нийтийн дунд "нүүрсний хулгай"-н асуудал идэвхтэй яригдсаар эцэстээ тэмцлийн хэлбэрт шилжээд байна.

"Нүүрсний хулгайч"-дыг ил зарлах, улсад учруулсан хохирлоо барагдуулахыг шаардсан иргэд хоёр дахь өдрөө Сүхбаатарын талбайд жагсаж байна.

Жагсаал эхлэхийн өмнө "Нүүрсний хамгийн том хулгайч нь АПУ-гийн П.Батсайхан, MCS-ийн Ж.Оджаргал, "Голомт"-ын Д.Баясгалан" гэх мэдэгдлийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийн мэдэгдсэн. Тэдний цаана цагдаа, тагнуул, хил, гаалийн ажилтнууд сүлбэлдсэнийг ч тэрээр хатуу мэдэгдэж байв. 
 
УИХ-ын гишүүн Н.Ганибал Нүүрсний хулгайг шалгах түр хорооны гишүүн бөгөөд тэр өнөөдөр мөн мэдээлэл хийхдээ “Нийтийн дунд яригдаад байгаа 6,5 сая тонн нүүрс, 40 их наяд төгрөг гэдэг тоо бидэнд ирээгүй. Түр хороо 2012-2018 онд гарсан боомтын зөрчил, тоон мэдээлэлтэй танилцсан. Нүүрсний хулгай бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Монгол Улс тагнуул, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагатай. Төрийн тусгай алба байна. Гааль, хилийн цэрэг өнөөдрийн хяналтыг тавьж байгаа. Хэрэв хулгай байгаа бол эдгээр байгууллага дотор сүлжээ байна гэсэн үг. Ийм асуудлыг Түр хороон дээр ярьсан. Хил, гаалийн байгуулагаас өгсөн мэдээлэл бүгд зөрсөн. Иймд БНХАУ руу импортлосон нүүрсний хэмжээг бидэнд өгнө гэсэн байдлаар Түр хорооны хурал дууссан. Өнөөдөр ч тоон мэдээлэл албан ёсоор ирээгүй байна” гэсэн мэдээллийг өглөө. 
 
Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан эл асуудлаар Засгийн газрын байр суурийг илэрхийлж, Ажлын хэсэг гаргах болсон талаар мэдэгдээд байна. 

Тэрбээр "Эрдэнэс Тавантолгойн 385,000 тонн нүүрсний хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж байна. Харамсалтай нь, хариу нь өнөөдрийг хүртэл гараагүй байна. Нүүрсний асуудлаар 15 орчим албан тушаалтныг АТГ-т шалгаж байгаа.  Эцсийн гэм буруутай эсэхийг шүүх шийдвэрлэнэ. Засгийн газрын гомдлоор тодорхой нэр бүхий хүмүүс шалгагдаж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Өвлийн хүйтэнд жагсаж байгаа залуусыг өөр чиглэлд ашиглах аюул байдаг. Аливаа асуудлыг яриа, хэлэлцээрийн шугамаар шийдвэрлэх ёстой. Засгийн газрын зүгээс нээлттэй хандана. Тиймээс миний биеэр ахлуулж, Засгийн газраас Ажлын хэсэг гаргалаа" гэсэн тайлбар өгсөн юм.

Хоёр дахь өдрөө үргэлжилж буй жагсаалд оролцогчид үдээс хойш нэлээд нэмэгджээ. Тэд Төв шуудангийн өмнөх замыг хаасан тул замын хөдөлгөөнд тодорхой саад учраад байна. Түүнчлэн дөнгөж сая жагсагчдын дундаас Төв талбайд зассан, хүүхдүүдийн гараар урласан эко гацууруудыг шатаасан асуудал үүсэв. Гэтэл үргэлжлүүлээд Төрийн ордны урд шатаар өгсөн, ордон руу орохыг завдлаа. 

Жагсагчдын энэ мэт авиргүй байдал эргээд олон нийтийг бухимдуулж, тайван замаар үзэл бодлоо илэрхийлж байгаа залуусыг өөр чиглэлд ашиглах вий гэсэн болгоожлол төрүүлж эхэллээ. 

Уг нь гол агуулга, зорилгоо алдалгүйгээр "Нүүрсний хулгай"-н асуудалдаа анхаарал хандуулах нь чухал болохыг жагсагчид илэрхийлж байгаа. 

Тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой"-н 385 мянган тонн нүүрсний эзэд хэн болох, орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-иар дамжуулан "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас алдагдсан 268,000 тонн нүүрсний захиалагч, гардан гүйцэтгэгч нь хэн болох, уурхайн ам нөхцлөөр худалдан авах нүүрсний үнийг хэт доогуур үнээр тогтоож, асар их зөрүү мөнгийг завшсан бүлэглэлд хэн хэн багтаж байгаа, төмөр замыг гацааж, нүүрс хулгайлах боломжийг бүрдүүлсэн хүмүүс хэн байв гэхчлэн бусад тодорхой баримтуудыг ил болгох нь өнөөдрийн энэ жагсаалын агуулга, ач холбогдол болж гэмээнэ ард түмэн өвлийн хүйтнээр цуглан нэгдсэний учир биелнэ.

Ямартай ч Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар жагсагчдын шаардлагад хариулт болгон, "Нүүрсний хулгай"-н гэмт хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа албан тушаалтнуудын нэрсийг түрүүчээс нь зарлаад байна. Түүний мэдээлснээр бол сүүлийн 10 жилийн хугацаан дахь нүүрс тээвэрлэлт, экспортын нөхцөл байдлыг шалгаж, зөрүүг тулгаж эхэлжээ.

Хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн албан тушаалтнууд
 
1. "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Б.Ганхуяг

2. "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Д.Ариунболд

3." Эрдэнэс Тавантолгой" компанийн удирдлагын багт ажиллаж байсан Б.Отгонжаргал, Х.Нурлат

4. "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал

5. "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн удирдлагын багийн гишүүд

6. Гаалийн ахлах байцаагч н.Эрдэнэбаяр

7. Хил хамгаалах ерөнхий газрын Гашуун сухайт дахь төлөөлөгч н.Доржжүгдэр

8. Гаалийн хилийн хамгаалах ерөнхий газрын ахлах н.Дэлгэрдалай болон

9. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ

10. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.210.8.88) 2022 оны 12 сарын 05

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n

0  |  0

зочин(43.242.243.115) 2022 оны 12 сарын 05

жагсаагүй шаардаагүй бол хошного Хүрэлбаатарэнэ нэрийг арахгүй хотгор шанагыг мин л битгий сөхөөсэй гэж айж суух байсан ба аргагүйн эрхэнд :::

0  |  0
ард(64.119.17.152) 2022 оны 12 сарын 05

түүхийн хүрд нэг хөдөлвөл юугаар ч зогсоохгүй. Сүүлийн эзэн хааэн хэмээх киноо үүнийг маш сайн харуулсан байдаг. усны үер шиг тааралдсан бүхнээ арчаад аваад явдаг юм билээ.

0  |  0
ЗОЧИН(64.119.17.152) 2022 оны 12 сарын 05

АМАРБАЯСГАЛАН МАН”Ы ГАЛ ТОГООГ БАРЬЖ БАЙСАН ХҮН ХАРИУЦЛАГА АЛДСАН БАЙНА Ш ДЭЭ. НАМАА УДИРДАЖ ЧАДААГҮЙ ХУЛГАЙН ҮҮР БОЛГОЧИХООД . СОНГУУЛИАР АРД ОЛНЫГ ХУУРЧ ЗАСГИЙН ЭРХЭНД ГАРЧ ХУЛГАЙ ХИЙЖ БАЙНА .ТАНЫ УДИРДСАН ЧИГЛҮҮЛСЭН НАМ ЧИНЬ МОНГОЛЫН ТӨРД ХАРШ ЗҮЙЛ ХИЙЖЭЭ. ЭС БӨГӨӨС ЭНЭ ОЛОН АРД ЮУ ГЭЖ ХӨХӨӨ ӨВЛИЙН ХҮЙТЭНД ХОЁР ӨДӨР ЖАГСАХАВ. ИДЭХ ХООЛ ХОМС, ОРОХ ОРОН ГЭР НЬ ХӨЛДҮҮ . ГЭТЭЛ БҮГД ГЭДЭС ЦАТГАЛАН ОРОН СУУЦАНД ТУХАЛЖ БАЙХ ЁСТОЙ БАЙВ. ТӨРИЙН ЭРХ МЭДЭЛТНҮҮД УЛСЫН НҮҮРС ХУЛГАЙЛААГҮЙ БАЙСАН БОЛ. ОДОО ЖУРАМ ЯРИАД ХҮМҮҮСИЙН УЛАМ ДУРГҮЙ ҮЗЭН ЯДАЛТЫГ ТӨРҮҮЛЭХИЙН ОРОНД ДУГАЙ БАЙСАН ДЭЭР.

0  |  0
зочин(66.181.189.42) 2022 оны 12 сарын 05

Монгол улсад бий болсон бүх хууль бас үйлдэл, хулгай дээрмийн ажиллагааг илрүүлэх газрууд нь боломжоороо илрүүлээд шүүх прокурорт өгдөг ч тэд нь хэрэгсэхгүй болгоод хаядаг явдалтай л хатуу тэмцмээр байна. Шүүх прокурорынхан бол асар их авилгач, бүх хулгайд гар бие оролцсон байдаг болов уу. Тиймээс л хамтарч хийсэн хулгайн хэргүүдээ хэрэгсэхгүй болгож байна, иймд 1-рт шүүх прокурорынхныг бүгдийг нь үндсээр нь цэвэрлэх өөрчлөх шаардлага тавих хэрэгтэй байна.

0  |  0
Top