"Тавантолгой"-н 19.77%-ийг эзэмшигч "Ажнай корпораци"-ийн эзэн Д.Бат-Эрдэнийг ШАЛГАЖ байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 12 сарын 05

Уул уурхай, төмөр зам гэдэг хоёр ойлголт бодит байдал дээр нэг зоосны хоёр тал болохыг өнгөрсөн жилүүдийн алдагдсан боломжууд бэлхнээ нотлон харуулсан гэдгийг "НҮҮРСНИЙ ХУЛГАЙ"-н асуудал дахин эрчээ аваад буй энэ үед тодотгоё.

Улс төр, бизнесийн талбарын эрх мэдэл бүхий этгээдүүдээс бүрдсэн бүлэглэл  Тавантолгой ордод сүүлийн арваны туршид  эзэн сууж, төрийн байгууллагуудыг өөрсдийн зоргоороо удирдан, хулгайгаар нүүрс хил давуулахын сацуу төмөр замын төслүүдийг олон он жилээр хүлээлгийн өрөөнд гацаахад гар бие оролцоцгоож, тэр хэрээрээ хөгжлийг боомилсон уу гэдэг сэдэв нийгмийн анхаарлын төвд орж ирээд байна.

Түүнчлэн нүүрсний хулгайн асуудлыг улс төрийн хүрээнд хэлэлцээ тохироогоор дараад өнгөрөх бус уг үндсээр нь уудлан гаргаж ирж, хариуцлага тооцвол дагаад эерэг өөрчлөлтүүд гарах боломжтой талаар ч ярьцгааж буй.

Тэгвэл өнөөдөр /2022.12.05/ ЗГХЭГ-ын  дарга Д.Амарбаясгалан  мэдээлэл хийж, уг асуудлаар мэдээлэл өглөө. Нүүрсний хулгайн асуудлаар Засгийн газар Ажлын хэсэг байгуулах болсныг мэдэгдлээ.

Тэрбээр "2017 оноос эхэлж Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст "Эрдэнэс Тавантолгой"-н нэг мөргөцөг буюу 385 орчим мянган тонн нүүрсний хэрэг шалгагдаж байгаа. Энэ бол "Эрдэнэс Тавантолгой" болон жижиг "Тавантолгой" компаниудын хооронд нүүрсний зөрүүтэй байдал үүссэн тухай асуудал юм. Энэ талаар 2017, 2018 онд сайд, УИХ-ын гишүүд олон нийтэд мэдээлж байсан. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл хариу нь тодорхой гараагүй байна. Үүнд,  УИХ-ын нэр бүхий гишүүн жижиг "Тавантолгой" компанийн эзэмшигчийнхээ хувиар шалгагдаж байгаа. 

Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" компанийн 385 мянган  тонн нүүрсний хулгайн асуудлыг хөндсөн болон Бүрэн эрхт төлөөлөгч томилсонтой холбоотойгоор одоогоор 15 орчим албан тушаалтан Авлигатай тэмцэх газарт  шалгагдаж байна. Үүнд,  Засгийн газрын, төрийн өмчийн, яамд, агентлагийн тодорхой төлөөлөл багтсан байна. Гэм буруутай эсэхийг нь шүүхийн байгууллага шийдвэрлэнэ. 

Засгийн газрын гомдлоор тодорхой нэр бүхий хүмүүс шалгагдаж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Ард түмэн үзэл бодлоо илэрхийлж, үгээ хэлж, талбай дээр жагсаж байна. Гэхдээ үймээн самуун дэгдээх оролдлого хийх аюул байдаг. Аливаа асуудлыг яриа, хэлэлцээрийн шугамаар шийдвэрлэх ёстой. Засгийн газрын зүгээс нээлттэй хандана. Тиймээс миний биеэр ахлуулж, Засгийн газраас Ажлын хэсэг гаргалаа. Ажлын хэсгийнхэн жагсаал, цуглаан зохион байгуулж байгаа хүмүүстэй уулзаж, шаардлагыг хүлээн авч, хамтдаа асуудлыг шийдвэрлэхэд санаачилга гарган ажиллахаа илэрхийлье" гэсэн юм. 

Тэрбээр  "Хуулийн хүрээнд зарим нэрсийг ил болгож байна гээд  "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан  Д.Ариунболд, Б.Ганхуяг, "Эрдэнэс Тавантолгой"-н Х.Нурлат, Б.Отгонжаргал,  "Тавантолгойн төмөр зам"-ын захирлаар ажиллаж байсан Н.Удаанжаргал болон гаалийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудын талаар мэдээлсэн. 

Түүнчлэн  "Тавантолгой" ХК-ийн томоохон хувьцаа эзэмшигч УИХ-ын гишүүн болон Өмнөговь аймгийн Засаг дарга нарыг ЦЕГ-ын ЭЦА-нд шалгаж байгаа талаар гэсэн юм. Тэгэхээр энд дурдагдаж буй томоохон хувьцаа эзэмшигч, УИХ-ын гишүүн гэдэг нь Д.Бат-Эрдэнэ гэдэг нь МХБ-ийн албан ёсны веб хуудас дахь  "Тавантолгой" ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн мэдээллээс ойлгогдож буй юм.

Учир нь "Тавантолгой" ХК-ийн 19.77%-ийг "Ажнай корпораци" ХХК эзэмшдэг. Д.Бат-Эрдэнэ гишүүн "Ажнай корпораци" ХХК-д хувь эзэмшдэгээ АТГ-т тайлагнадаг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгасаар өнөөдрийг хүрсэн. 

Мөн нүүрсний хулгайд нэр холбогдсон засаг дарга гэдэг нь Р.Сэддорж юм. Тэрбээр өөрийг нь шалгаж байгаа гэх мэдээллийг үгүйсгэж байсан ч нүүрсний хулгайн асуудлаар хуулийнханд шалгагдаж буйг нь ЗГХЭГ-ын дарга баталгаажууллаа.

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oros (23.250.93.16) 2022 оны 12 сарын 09

yalna2

0  |  0
mongol(45.72.90.236) 2022 оны 12 сарын 09

arai2

0  |  0
hitad(23.250.92.184) 2022 оны 12 сарын 09

sunu2

0  |  0
Зориг(66.181.161.6) 2022 оны 12 сарын 08

МАН аа энэ мандахбаяр чинь шал худлаа нөхөр байна шүү өм аймагт манай МАН ыг дэндүү унагалаа 70 гарсан ахмад гишүүн би болон бидний маш олон гишүүд энэ нөхөрт болон аймгийн намдаа сэтгэл итгэл үгүй болсон нүүрсээ ч цэгцэл энэ нөхрийг ч цэгцэл нам арай ингэж үнэ цэнэгүй болж байгаагүй юм Тэгээд нутгийн олныг хагалаад бас худлаа юм яриад явах юм 100 жилийн мeдалийг л зүгээр нэг хэдхэн хүнтэй албан газрын цуглаан дээр өгөөд явж ч байх шиг энэ хүнээ боль соль

0  |  0
Зочин(202.9.41.10) 2022 оны 12 сарын 08

Шантааж Мандөхбаяр үймээнийг ашиглаж өрсөлдөгч нараа дарж авахаар шантаажаа эхлүүлжээ, тэрний оронд хот хөдөөгүй барилга барьна гэж залилсан олон хохирогч нарынхаа хохиролыг барагдуулсан нь дээр дэ залуу минь

0  |  0
Зочин(202.9.46.23) 2022 оны 12 сарын 07

Одоо зүгээр л шууд баривчлаад баривчлаад явчаач дээ. Хэрэг хийгээгүй бол суллана л биз. Тэр балиар бүх луйврын эхлэл болсон хулгайч Эбиг барьж хориоч

0  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 12 сарын 06

bugdiig bariad xuul dee yu xuleegeed baugaa yum ene gaxaig xamgiin turuund

0  |  0
Хооёо(103.57.94.196) 2022 оны 12 сарын 05

Адьяамүрэнг баривчлаач !!!!!!!

0  |  0
зочин(103.57.94.196) 2022 оны 12 сарын 05

УИХ-ын гишүүн Адьяасүрэнг шалгаач. 100 машинаар зөөдөг биз дээ ??????

0  |  0
DR. PRADHAN(197.210.8.88) 2022 оны 12 сарын 05

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n

0  |  0
DR. PRADHAN(197.210.8.88) 2022 оны 12 сарын 05

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n

0  |  0
Zochin(192.82.71.228) 2022 оны 12 сарын 05

Barag tolgoilogch biz

0  |  0
ЗОЧИН(64.119.17.152) 2022 оны 12 сарын 05

ЯАХААРАА ЭНЭ .... ХУВЬ ЭЗЭМШДЭГ БАЙНА? ХЭН ЭЗЭМШҮҮЛСЭН ЮМ БЭ. тАВАН ТОЛГОЙГ ХЭЗЭЭ ХУВЬЧИЛСАН ЮМ БЭ? АРД ТҮМНИЙ ӨМЧ БИШ БИЛ ҮҮ

0  |  0
ЗОЧИН(64.119.17.152) 2022 оны 12 сарын 05

БАРИВЛААЧ.

0  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 12 сарын 05

tom xulgaich

3  |  0
Top