“Тавантолгой” ХК-ийн талбайн нүүрсэн мөргөцөг дутсан талбайд очжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 12 сарын 07



"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат албаны бусад хүмүүсийн хамт энэ сарын 4-5-ны өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллахдаа, Тавантолгой ордын Цанхийн Зүүн уурхайн урд хэсэг  буюу орон нутгийн  “Тавантолгой” ХК-ийн талбайн хойд хэсэгтэй огтлолцдог нүүрсэн мөргөцөг дутсан талбайд ажиллажээ.

Мөн уурхайн ажилчдын орон сууцны  барилгын явцтай танилцаж энэ ондоо багтаан дуусгах үүрэг чиглэл өгсөн гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ.


Сануулахад, нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар шалгагдаж буй хүмүүсийн заримынх нь нэрс ил болсон. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ хуулийн хүрээнд зарим нэрсийг ил болгож байна гээд  "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан  Д.Ариунболд, Б.Ганхуяг, "Эрдэнэс Тавантолгой"-н Х.Нурлат, Б.Отгонжаргал,  "Тавантолгойн төмөр зам"-ын захирлаар ажиллаж байсан Н.Удаанжаргал болон гаалийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудын талаар мэдээлсэн.

Мөн   "Тавантолгой" ХК-ийн томоохон хувьцаа эзэмшигч УИХ-ын гишүүн болон Өмнөговь аймгийн Засаг дарга нарыг ЦЕГ-ын ЭЦА-нд шалгаж байгаа талаар гэсэн юм. “Тавантолгой” ХК-ийн томоохон хувьцаа эзэмшигч, УИХ-ын гишүүн гэдэг нь Д.Бат-Эрдэнэ болох нь МХБ-ийн албан ёсны веб хуудас дахь "Тавантолгой" ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн мэдээллээс ойлгогдож буй юм.
 


Учир нь "Тавантолгой" ХК-ийн 19.77%-ийг "Ажнай корпораци" ХХК эзэмшдэг. Д.Бат-Эрдэнэ гишүүн "Ажнай корпораци" ХХК-д хувь эзэмшдэгээ АТГ-т тайлагнадаг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгасаар өнөөдрийг хүрсэн. 

Мөн нүүрсний хулгайд нэр холбогдсон Засаг дарга гэдэг нь Р.Сэддорж юм. Тэрбээр өөрийг нь шалгаж байгаа гэх мэдээллийг үгүйсгэж байсан ч нүүрсний хулгайн асуудлаар хуулийнханд шалгагдаж буйг нь ЗГХЭГ-ын дарга баталгаажуулсан юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hitad(23.250.92.187) 2022 оны 12 сарын 12

sunu2

0  |  0
mongol(144.168.159.41) 2022 оны 12 сарын 12

arai2

0  |  0
oros (198.154.91.185) 2022 оны 12 сарын 12

yalna2

0  |  0
зочин(66.181.182.184) 2022 оны 12 сарын 08

энхболд гишүүнийг мэдэгдэл хийх үед л сайн шалгах байсан юм даа дорлигжав гэж шуналын новш хамаг ажлыг зогсоож дээ хулийн байгууллагын хүмүүс буруу байвал ямар гай болодог нь дорлигжав гансүх женко нараас тод харгадаж байна

1  |  0
Top