"Нүүрсний хулгай"-н гэх хэрэгт холбогдсон улстөрч, албан тушаалтнуудыг олон нийтэд ил болгохыг шаардсан иргэдийн жагсаалын үеэр Засгийн газрыг уг асуудлаар Олон улсын Арбитрт өгөх хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлэгсэд байсан.
Тэгвэл МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын арбитрын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр энэ талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "...Энэ ямар ч боломжгүй. Арбитр бол зөвхөн гэрээний буюу эдийн ба эдийн бус баялагтай холбоотой тодорхой харилцаанд, тэр тусмаа гэрээний талууд маргаан үүсвэл арбитраар шийдвэрлэхээр харилцан тохиролцсон үед хэрэгждэг тогтолцоо. Одоогийн үүсээд байгаа нөхцөл байдал нь гэрээний бус, нийтийн эрх зүйн харилцаатай холбоотой юм шүү" гэсэн байв.
Тодотгоход, Арбитр нь худалдаа, бизнес, эдийн засгийн аливаа гэрээнээс үүссэн маргаан зөрчлийг шүүхэд очилгүйгээр, талуудын чөлөөт тохиролцооны үндсэн дээр харьцангуй бага зардал, хялбар процессоор шуурхай хянан шийдвэрлэдэг үйл явц юм.
Сэтгэгдэл ( 1 )
Ерөнхийдөө том хулгайч нарынхаа нэрийг мэдэж байгаа юм чинь тодорхой хэмжээний мөнгө гаргуулж ард олондоо ноогдол ашгийг нь тараасан нь дээр байхаа. Тэгээд хувьцааг хууль бусаар худалдаж аваад байсан этгээдүүдийн хийсэн үйлдлийг нь хүчингүй болгох хэрэгтэй. хөрөнгийн биржээр дамжаагүй маг олон хүний мэдээллийг авч хувьцааг нь авсан