“Эрдэнэс Тавантолгой“-н захирал асан Б.Ганхуягийг цагдан хорьжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 08

"Эрдэнэс-Тавантолгой" компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг өнөөдөр /2022.12.08/ үүрээр саатуулсан байна. 

Тодруулбал, нүүрсний хэрэгтэй холбогдуулан аравдугаар сараас хойш  “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг болон “Тавантолгой төмөр зам” ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нарын хүмүүсийг шалгаж эхэлсэн талаар Авлигатай тэмцэх газраас мэдээлж байсан. 

Тэгвэл өнөөдөр Б.Ганхуягийг саатуулж, 48 цагийн хугацаатай цагдан хорьжээ.

Б.Ганхуягийн тухайд өнгөрсөн арванхоёрдугаар сарын 3-нд дараах мэдэгдлийг гаргаж байв. 

Түүний мэдэгдэлд "2022 оны 12.04-ны жагсаалыг надтай холбож байгаад эгдүүцэж байна. Нэр холбоод байгаа Тэр залууг танихгүй, амьдралдаа харж ч байгаагүй тул түүнтэй холбох шаардлага байхгүй. Ер нь жагсаалаар асуудал шийддэг үе дууссан гэдгийг зохион байгуулагч нарт дуулгачихья. Мөн Миний бие болон ЭТТ ХК нь иргэдийн дунд яригдаад байгаа Нүүрсний хулгай гэх нүүрсний тээвэр, хил, гааль, хяналт, зөрүү мөнгөн дүнтэй холбоо бүхий ямар ч асуудалтай холбоогүй, хамаатуулах ч боломжгүйг албан ёсоор, хариуцлагатайгаар МЭДЭГДЭЖ байна. Учир нь ЭТТ ХК нь нүүрс олборлогч компани болохоос тээвэр, хил, гааль, үнэ тогтоодог байгууллага биш болно. Мөн ЭТТ ХК-д ямар ч хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэл байхгүй, бүртгэгдээгүй бөгөөд Олон улсын зээлжих эрх авч, аудит хийлгэснээс гадна дотоодын бүх шатны хяналтын байгууллагуудын (ҮАГ, МХЕГ, ТЕГ, АТГ, ТЕГ, ГЕГ, ЦЕГ, СЯ, ТӨХ, ТӨБЗГ, СЗХ, ТХААГ) байнгийн хяналт буюу жилийн 5-7 сарын хугацааны хяналт, шалгалт хийгдэж, зөрчилгүй нь тогтоогдож байсан. ЭТТ ХК ил тод, нээлттэй болж, ашиг орлого нэмэгдэж, иргэдэд ногдол ашиг өгч, нийгмийн хариуцлагаар Ковидын эсрэг хувь нэмэр оруулж, Үндэсний хэмжээний том бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлж, эрчимжүүлж ирсэн төдийгүй гадаад дахь нэр хүнд сайжирч, хөрөнгө оруулагчдын сонирхолыг татсан Дэлхийд өрсөлдөх Монгол мега төсөл ЭТТ болж танигдсаныг бүгд мэднэ.

Монголчууд биднийг байнгийн хэрүүлтэй байлгаж, хардлага, хов живэнд живүүлж, хөгжүүлэхгүй байх, хийснийг нь үгүйсгэх сонирхолтой этгээдүүд олширч байгаад харамсаж байна. Харин ч Монголын хөгжил дэлхийн хөгжлөөс хоцорсоныг гүйцээж, Аж үйлдвэржсэн, иргэд нь баян улс болгох гарц бол Үндэсний бүтээн байгуулалт, эв нэгдэл, гадаад дахь нэр хүнд, хамтын зүтгэл тул үүнийг эвдэхгүй байх нь бидний хойч ирээдүйд тустай" гэсэн байв. 

Нүүрсний гэх хэрэгтэй холбоотой 21 хэрэгт бүртгэл нээж, 41 хүнийг яллагдагчаар татсан талаар Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Ариунболд өчигдөр /2022.12.07/ мэдээлсэн. 

Тэрбээр “Нүүрсний хэрэгт холбоотой хэрэгт хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа. Нүүрсний гэх тодотголтой 21 хэрэг байна. Өнөөдрийн байдлаар нийт найман хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэсэн. Гурван хэрэгт холбогдох 30 гаруй хүний хэргийг шүүхэд шилжүүлсэн. Одоо ажиллагаанд хоёр хэрэгт холбогдох 12 хүний хэрэгт яллах дүгнэлт үйлдэж цаана нь зургаан хэрэг үлдсэн. Хуульд зааснаар, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байж хохирлын хэмжээг тогтооно. Мөрдөх байгууллага, прокуророос БНХАУ руу хууль эрхзүйн туслалцаа авах хүсэлтээ явуулсан байгаа” гэх мэдээллийг өгөөд байгаа юм.

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2022.12.08/ "Засгийн газраас нүүрсний хулгай гэх хэрэг дээр Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг миний бие ахална. Мөрдөн шалгах ажиллагаанд Засгийн газар дэмжлэг үзүүлж, мэдээллээр хангах, гадаад улсаас мэдээ мэдээллийг гаргуудж өгөх анхны хуралдаан дээрээ тохирлоо. Мөрдөн шалгах ажиллагаа эрчимжсэн. Өнгөрсөн шөнө "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна Б.Ганхуяг нарын найман хүнийг хойшлуулашгүй ажиллагаагаар баривчилсан. Гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үедээ өөртөө давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр баривчилсан. Өнөөдөр мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Дээр нь, тэдний орон байр, ажлын байранд нь үзлэг нэгжлэг хийх ажиллагаа үргэлжилж байна" гэх мэдээллийг өгөөд байна. 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Claudia(41.138.89.206) 2022 оны 12 сарын 21

МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ\nТанд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй.\nЗээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу.\nХолбоо барих:\nclaudiadiana307@gmail.com\nclaudiadiana307@gmail.com

0  |  0
Зочин(192.82.72.110) 2022 оны 12 сарын 08

Гаалийн дарга Асралтыг бас хориочээ. Сүгийн дүү болхооор нь хорихгүй байгаа юм уу?

1  |  0
№-”(103.212.117.190) 2022 оны 12 сарын 08

ЭТТ яагаад амны үнээр хямд үнээр нүүрс зарсныг тайлбарла, ямар ч ашгийн төлөө компани аль болох үнэ хүргэж зарахаа бодно.

1  |  0
№-”(103.212.117.190) 2022 оны 12 сарын 08

ЭТТ яагаад амны үнээр хямд үнээр нүүрс зарсныг тайлбарла, ямар ч ашгийн төлөө компани аль болох үнэ хүргэж зарахаа бодно.

0  |  0
Top