Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон таван гишүүнийг яллагдагчаар татахаар болжээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 02 сарын 04

Нүүрсний хулгайн хэрэг 40 их наяд төгрөгөөр хэмжигдэн нэр бүхий 17 хүнийг шалгаж байгаа гэж АТГ-аас өнгөрсөн оны арвагхоёрдугаар сард мэдээлж байсан.  Энэ 17 хүн дотор УИХ-ын 7 гишүүн багтсан байдаг.

Тэгвэл хуулийн байгууллагаас УИХ-ын 5 гишүүнийг яллагдагчаар татан шалгах шаардлагатай гэж үзжээ

Тодруулбал УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ,  Н.Наранбаатар, Ш.Раднаасэд,  ХНХ-ын сайд Т.Аюурсайхан нарыг прокурорын байгууллагаас яллагдагчаар татаж хэргийг нь үргэлжлүүлэн шалгахаар болжээ

Дээрх нэр бүхий УИХ-ын гишүүдээс хамгийн түрүүнд А.Адъяасүрэнгийн нэрийг прокурорын байгууллагаас зарласан. Ингэхдээ түүнийг АТҮТ-ийн ажилчдад хахууль өгөх гэмт хэрэгт буруутган 2020 оноос хойш шалгаж байгаа тухай АТГ-ын дад дарга 2022 оны 12 дугаар сард мэдэгдсэн. Түүний хамаарал бүхий нүүрс тээврийн компанитай холбоотой нүүрсний хулгайн хэрэг хуулийн байгууллага дээр шалгагдаж байгаа. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг 2 хэрэгт холбогдуулан шалгаж яллагдагчаар татаж шалгаж байна.

Нэр бүхий 17 улстөрчийн дунд нэр яригдаагүй ч УИХ-ын гишүүн, ХНХ-ийн сайд Т.Аюурсайханыг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах саналыг АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлжээ. Улмаар өнөөдөр /2023.02.03/ УИХ, ЗГ-ын гишүүн Т.Аюурсайхан өөрийг нь яллагдагчаар татах тогтоолтой өөрийн биеэр танилцсан гэх мэдээлэл байна. Хуулийнхан түүнийг хамаарал бүхий этгээдийнх нь хамт шалгаж эхэлсэн бөгөөд хэрэгт холбогдох нотлох баримт гарч ирсэн учраас ийнхүү яллагдагчаар татжээ. Т.Аюурсайханы хувьд ЭТТ компанийн захирал асан Б.Ганхуягтай дотно харилцаатай байсан. Түүний туслахаар ажиллаж байсан хүнийг нүүрсний хулгайн хэргээр шалгаж эхэлсэн гэх агуулгатай мэдээллүүд ихээр цацагдаж байна. Тэгвэл тэрбээр өөрийгөө нүүрсний хулгайн хэрэгт огт хамааралгүй, шалгуулахад бэлэн гэж мэдэгдэж байсан удаатай юм.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Н.Наранбаатар нарын хувьд АТГ-аас зарласан 17 хүний дотор багтсан. Эдгээр гишүүд өөрсдийгөө нүүрсний хулгайд ямар ч холбоо хамааралгүй. Төр жинхэнэ хулгайчдаа зарлах ёстой гэж мэдэгдээд нүүрсний хулгайн эсрэг лобби бүлэг байгуулж байгаагаа мэдэгдсэн.

Ш.Раднаасэд гишүүний хувьд нүүрсний хулгайн хэрэгт холбогдох гол сэжим нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Ариунболдтой үгсэж, нүүрс худалдах гэрээг ашиг сонирхлын зөрчилтэй байдлаар зохион байгуулахад оролцсон гэх мэдээлэл байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Ариунболдыг нүүрсний хулгайн хэргээр яллагдагчаар татан хорих 461 –р ангид саатуулан шалгаж байгаа юм.

Нүүрсний хулгайн хэрэгт нэр нь холбогдсон ч дараагийн УИХ-ын гишүүнээр УИХ-ын ТББХ-ны дарга Ж.Мөнхбат нэрлэгдэж байна. Тэрбээр энэ долоо хоногт өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлсэн. Ингэхдээ ээжийгээ эмчлүүлэх шаардлагатай болсон гэж тайлбарласан. Мөн сүүлийн үед өөрийг нь нүүрсний хулгайн хэрэгт холбоотой гэх мэдээлэл гарч байгаа учраас УИХ-ын гишүүний бүрэн эрхийн ард нуугдалгүй шалгуулах болно гэж мэдэгдсэн байдаг. Улмаар тэрбээр Монгол Улсыг орхиж БНСУ-руу гарсан гэх мэдээлэл ч зарим хэвлэлд нийтлэгдээд байна.

Эдгээр гишүүдээс гадна хэд хэдэн УИХ-ын гишүүн, тэдгээрийн хамаарал бүхий хүмүүсийг хуулийнхан шалгаж байгаа гэж ХЗДХ-ийн сайд өмнө нь мэдэгдэж байсан. Тэгвэл шоронд хоригдон шалгагдаж байгаа ЭТТ компанийн захирал асан Д.Ариунболд, Б.Ганхуяг нарын мэдүүлэг дээр үндэслэн нэр бүхий 19 УИХ-ын гишүүн 2 сайдыг шалгаж байгаа гэж УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Дээр нэр дурдагдсан УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах саналыг прокурорын байгууллагаас УИХ-ын даргад хүргүүлж болзошгүй гэх мэдээлэл ч байна.  Хэрэв ингэсэн тохиолдолд УИХ яаралтай журмаар ээлжит бус чуулганы зарлаж, ажлын 5 хоногийн дотор хэлэлцэх хуультай. Ингэхдээ УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо хуралдаж санал гаргах бөгөөд энэхүү саналыг үндэслэж ХЗБХ, ТББХ шийдвэрээ гарган, УИХ-ын чуулганд шилжүүлэх учиртай. Харин УИХ  нууц санал хураалтаар нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.

ИЛҮҮ ИХИЙГ 

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.46.63) 2023 оны 02 сарын 05

Гарц нь параламентаа 2 тахимтай болгож доод танхим одоогийн 76 байнгын ажиллагаатай дээд танхим нь жилд 1 удаа цуглаж эцсийн шийдвэр гаргадаг энэ хүмүүс сум суурин бүрээс оролцдог болчихвол улс хөгжинө нам баяртай

0  |  0
Иргэн(66.181.181.129) 2023 оны 02 сарын 04

ГЕГн дарга асан , сү.батболдын эхнэрийн дүү Асралтыг яагаад шалгахгүй байнаа.

1  |  0
Хаш(202.21.124.133) 2023 оны 02 сарын 04

Хөгжлийн банкийг самарчаад одоо Монголбанкийг удирдах нэрээр бас самарч байгаа Г.Дөлгөөн өөрөө сайн дураараа Мөнхбат шиг ажлаа өгмөөр юм, гүрийгээд чардайгаад чичрээд суудалтайгаа зууралдаад сэжгийн юм бэ??? Гадаадад бол аль хэдийн төрийн албанд ахиж томилогдохооргүй бүрмөсөн арчигдахаар case шүү!!! Хөгжлийн банкны Эрсдлийн газрыг удирдаж, новшийн зээлүүдэд худлаа, буруу дүгнэлт хийж санаатай банкаа нураасан хүнээр Төв банкаа удирдуулж л байдаг нь Хүрэлсүх, Хүрэлбаатар, Занданшатар 3-н гай шүү! Төрийн болон Хөгжлийн банкны 2 том хэрэгт яллагдагчаар татагдсан хүн шүү дээ

0  |  1

Хөгжлийн банкийг самарчаад одоо Монголбанкийг удирдах нэрээр бас самарч байгаа Г.Дөлгөөн өөрөө сайн дураараа Мөнхбат шиг ажлаа өгмөөр юм, гүрийгээд чардайгаад чичрээд суудалтайгаа зууралдаад сэжгийн юм бэ??? Гадаадад бол аль хэдийн төрийн албанд ахиж томилогдохооргүй бүрмөсөн арчигдахаар case шүү!!! Хөгжлийн банкны Эрсдлийн газрыг удирдаж, новшийн зээлүүдэд худлаа, буруу дүгнэлт хийж санаатай банкаа нураасан хүнээр Төв банкаа удирдуулж л байдаг нь Хүрэлсүх, Хүрэлбаатар, Занданшатар 3-н гай шүү! Төрийн болон Хөгжлийн банкны 2 том хэрэгт яллагдагчаар татагдсан хүн шүү дээ??

0  |  1
Хаш(202.21.124.133) 2023 оны 02 сарын 04

Хөгжлийн банкийг самарчаад одоо Монголбанкийг удирдах нэрээр бас самарч байгаа Г.Дөлгөөн өөрөө сайн дураараа Мөнхбат шиг ажлаа өгмөөр юм, гүрийгээд чардайгаад чичрээд суудалтайгаа зууралдаад сэжгийн юм бэ??? Гадаадад бол аль хэдийн төрийн албанд ахиж томилогдохооргүй бүрмөсөн арчигдахаар case шүү!!! Хөгжлийн банкны Эрсдлийн газрыг удирдаж, новшийн зээлүүдэд худлаа, буруу дүгнэлт хийж санаатай банкаа нураасан хүнээр Төв банкаа удирдуулж л байдаг нь Хүрэлсүх, Хүрэлбаатар, Занданшатар 3-н гай шүү! Төрийн болон Хөгжлийн банкны 2 том хэрэгт яллагдагчаар татагдсан хүн шүү дээ?!

0  |  1
Хаш(202.21.124.133) 2023 оны 02 сарын 04

Хөгжлийн банкийг самарчаад одоо Монголбанкийг удирдах нэрээр бас самарч байгаа Г.Дөлгөөн өөрөө сайн дураараа Мөнхбат шиг ажлаа өгмөөр юм, гүрийгээд чардайгаад чичрээд суудалтайгаа зууралдаад сэжгийн юм бэ??? Гадаадад бол аль хэдийн төрийн албанд ахиж томилогдохооргүй бүрмөсөн арчигдахаар case шүү!!! Хөгжлийн банкны Эрсдлийн газрыг удирдаж, новшийн зээлүүдэд худлаа, буруу дүгнэлт хийж санаатай банкаа нураасан хүнээр Төв банкаа удирдуулж л байдаг нь Хүрэлсүх, Хүрэлбаатар, Занданшатар 3-н гай шүү! Төрийн болон Хөгжлийн банкны 2 том хэрэгт яллагдагчаар татагдсан хүн шүү дээ

0  |  1
Хаш(202.21.124.133) 2023 оны 02 сарын 04

Хөгжлийн банкийг самарчаад одоо Монголбанкийг удирдах нэрээр бас самарч байгаа Г.Дөлгөөн өөрөө сайн дураараа Мөнхбат шиг ажлаа өгмөөр юм, гүрийгээд чардайгаад чичрээд суудалтайгаа зууралдаад сэжгийн юм бэ??? Гадаадад бол аль хэдийн төрийн албанд ахиж томилогдохооргүй бүрмөсөн арчигдахаар case шүү!!! Хөгжлийн банкны Эрсдлийн газрыг удирдаж, новшийн зээлүүдэд худлаа, буруу дүгнэлт хийж санаатай банкаа нураасан хүнээр Төв банкаа удирдуулж л байдаг нь Хүрэлсүх, Хүрэлбаатар, Занданшатар 3-н гай шүү! Төрийн болон Хөгжлийн банкны 2 том хэрэгт яллагдагчаар татагдсан хүн шүү дээ

0  |  0
Хаш(202.21.124.133) 2023 оны 02 сарын 04

Хөгжлийн банкийг самарчаад одоо Монголбанкийг удирдах нэрээр бас самарч байгаа Г.Дөлгөөн өөрөө сайн дураараа Мөнхбат шиг ажлаа өгмөөр юм, гүрийгээд чардайгаад чичрээд суудалтайгаа зууралдаад сэжгийн юм бэ??? Гадаадад бол аль хэдийн төрийн албанд ахиж томилогдохооргүй бүрмөсөн арчигдахаар case шүү!!! Хөгжлийн банкны Эрсдлийн газрыг удирдаж, новшийн зээлүүдэд худлаа, буруу дүгнэлт хийж санаатай банкаа нураасан хүнээр Төв банкаа удирдуулж л байдаг нь Хүрэлсүх, Хүрэлбаатар, Занданшатар 3-н гай шүү! Төрийн болон Хөгжлийн банкны 2 том хэрэгт яллагдагчаар татагдсан хүн шүү дээ

0  |  0
Хаш(202.21.124.133) 2023 оны 02 сарын 04

Хөгжлийн банкийг самарчаад одоо Монголбанкийг удирдах нэрээр бас самарч байгаа Г.Дөлгөөн өөрөө сайн дураараа Мөнхбат шиг ажлаа өгмөөр юм, гүрийгээд чардайгаад чичрээд суудалтайгаа зууралдаад сэжгийн юм бэ??? Гадаадад бол аль хэдийн төрийн албанд ахиж томилогдохооргүй бүрмөсөн арчигдахаар case шүү!!! Хөгжлийн банкны Эрсдлийн газрыг удирдаж, новшийн зээлүүдэд худлаа, буруу дүгнэлт хийж санаатай банкаа нураасан хүнээр Төв банкаа удирдуулж л байдаг нь Хүрэлсүх, Хүрэлбаатар, Занданшатар 3-н гай шүү! Төрийн болон Хөгжлийн банкны 2 том хэрэгт яллагдагчаар татагдсан хүн шүү дээ!!

0  |  0
Хаш(202.21.124.133) 2023 оны 02 сарын 04

Хөгжлийн банкийг самарчаад одоо Монголбанкийг удирдах нэрээр бас самарч байгаа Г.Дөлгөөн өөрөө сайн дураараа Мөнхбат шиг ажлаа өгмөөр юм, гүрийгээд чардайгаад чичрээд суудалтайгаа зууралдаад сэжгийн юм бэ??? Гадаадад бол аль хэдийн төрийн албанд ахиж томилогдохооргүй бүрмөсөн арчигдахаар case шүү!!! Хөгжлийн банкны Эрсдлийн газрыг удирдаж, новшийн зээлүүдэд худлаа, буруу дүгнэлт хийж санаатай банкаа нураасан хүнээр Төв банкаа удирдуулж л байдаг нь Хүрэлсүх, Хүрэлбаатар, Занданшатар 3-н гай шүү! Төрийн болон Хөгжлийн банкны 2 том хэрэгт яллагдагчаар татагдсан хүн шүү дээ

0  |  0
Раш(202.21.124.133) 2023 оны 02 сарын 04

Хөгжлийн банкийг самарчаад одоо Монголбанкийг удирдах нэрээр бас самарч байгаа Г.Дөлгөөн өөрөө сайн дураараа Мөнхбат шиг ажлаа өгмөөр юм, гүрийгээд чардайгаад чичрээд суудалтайгаа зууралдаад сэжгийн юм бэ??? Гадаадад бол аль хэдийн төрийн албанд ахиж томилогдохооргүй бүрмөсөн арчигдахаар case шүү!!! Хөгжлийн банкны Эрсдлийн газрыг удирдаж, новшийн зээлүүдэд худлаа, буруу дүгнэлт хийж санаатай банкаа нураасан хүнээр Төв банкаа удирдуулж л байдаг нь Хүрэлсүх, Хүрэлбаатар, Занданшатар 3-н гай шүү! Төрийн болон Хөгжлийн банкны 2 том хэрэгт яллагдагчаар татагдсан хүн шүү дээ!

0  |  1
Ра(202.21.124.133) 2023 оны 02 сарын 04

Хөгжлийн банкийг самарчаад одоо Монголбанкийг удирдах нэрээр бас самарч байгаа Г.Дөлгөөн өөрөө сайн дураараа Мөнхбат шиг ажлаа өгмөөр юм, гүрийгээд чардайгаад чичрээд суудалтайгаа зууралдаад сэжгийн юм бэ??? Гадаадад бол аль хэдийн төрийн албанд ахиж томилогдохооргүй бүрмөсөн арчигдахаар case шүү!!! Хөгжлийн банкны Эрсдлийн газрыг удирдаж, новшийн зээлүүдэд худлаа, буруу дүгнэлт хийж санаатай банкаа нураасан хүнээр Төв банкаа удирдуулж л байдаг нь Хүрэлсүх, Хүрэлбаатар, Занданшатар 3-н гай шүү! Төрийн болон Хөгжлийн банкны 2 том хэрэгт яллагдагчаар татагдсан хүн шүү дээ

0  |  1
баьчуу(66.181.189.224) 2023 оны 02 сарын 06

д.батэрдэнийг бариачээ. хамгийн гол хулгайч. мөргөцөг талбайн нүүрсийг бүгдийг энэ авсан.

2  |  0
батчу(66.181.189.224) 2023 оны 02 сарын 06

д.батэрдэнийг шийтгэчихвэл бүх нүүрсний хулгайн хэрэг илэрнэ.2004 оноос зөөчихсөн хүншүүдээ! талбайгаас хулгайлсан мөргөцөг нураагаад зөөчихсөн энэ хэргүүд дээрхи нөхөртэй холбоотой.

2  |  0
зочин(66.181.160.39) 2023 оны 02 сарын 06

хулгайч хулгайчаа хамгаалах лобби бүлэг байгуулж байгаа гээд шууд хэлэх хэрэгтэй. аюурсайханы бизнесс гэж юу байхав дээ хулгайгаа бизнесс гэж ойлгодог юм байлгүй. Сүм тойрсон ноход Сүсэглэсэндээ биш золбиндоо гэдэг үг байдаг. Энэ нам тойрсон нохдыг бүгдийг шоронд хийж намыг нь тараа.

0  |  2
АРД(64.119.18.175) 2023 оны 02 сарын 04

РАДНААСЭДЭЭ БОЛХОО БАЙЛАА НӨГӨӨ 400 ГААД ХҮНЭЭ ИЛ БОЛГОХГҮЙ БОЛ Ч ЧИ ӨНГӨРЛӨӨ...

0  |  0
Top