Хөгжлийн банкны хэрэгт ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН улстөрчдийн нэрийг зарлалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 02 сарын 07

-ШҮҮХИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ХУРАЛДААН ИРЭХ ЛХАГВА ГАРАГТ ТОВЛОГДЛОО-

Нийслэлийн Прокурорын газраас шүүхэд ирүүлсэн “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хуульд заасан журмын дагуу тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид хуваарилагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байна.

Урьдчилсан байдлаар уг хэлэлцүүлэгт яллагдагч 80 хүн, 4 хуулийн этгээд, прокурор 6, өмгөөлөгч 106, гэрч 28, хохирогчийн төлөөлөгч 2, шинжээч 10, хууль ёсны төлөөлөгчид 15, нийт 257 хэргийн оролцогч оролцохоор байна.

ЖАГСААЛТ: Хөгжлийн банкны хэрэгт ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН иргэдийн нэрсийг танилцуулж байна. 
 

“Хахууль авах” гэмт хэрэгт холбогдуулан
 

  1. Лхагвасүрэнгийн Аззаяа
  2. Жалавсүрэнгийн Бат-Эрдэнэ
  3. Базархүүгийн Даажамба
  4. Жамцын Ганхуяг
  5. Норслойн Сүхболд
  6. Цэндийн Баярсайхан

“Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан
 

  1. Цэвээндээгийн Билгүүн
  2. Дашжамцын Уянга
  3. Түмэн-Өлзийн Оюунчимэг
  4. Баасанхөхийн Чинзориг
  5. Тэлэнгэдийн Мөнхтулга
  6. Түмэндэлгэрийн Пүрэвсүрэн
  7. Чимэдцэрэнгийн Цоожсүрэн
  8. Сайнбаярын Батзориг
  9. Авирмэдийн Хүчитбаатар
  10. Ганбаатарын Гантогтох
  11. Балганы Батбаяр
  12. Чулуунбатын Энхбат
  13. Чогсомын Мөнхбаяр
  14. Даваагийн Цогтбаатар
  15. Батлутын Будхүү
  16. Лхачины Мягмаржав
  17. Дашзэвгийн Дэлгэрсайхан
  18. Дүгэрсүрэнгийн Бат-Очир 
  19. Жамсрангийн Үхэртар
  20. Бадамын Махбал
  21. Жигжидийн Оюунчимэг
  22. Сандагийн Магнайсүрэн
  23. Мягмарсүрэнгийн Баярмагнай
  24. Бэгзсүрэнгийн Шинэбаатар
  25. Баттулгын Амгалан
  26. Отгонбатын Батбаатар
  27. Чулуунцэрэнгийн Отгочулуу
  28. Чулуунбатын Нэргүй
  29. Мягмарсүрэнгийн Баянмөнх
  30. Бадрахын Найдалаа
  31. Бядраны Лхагвасүрэн
  32. Рагчаагийн Батбаяр
  33. Магсарын Золжаргал
  34. Гантөмөрийн Дашзэвгэ
  35. Ганбатын Одонтуул
  36. Баасандоржийн Батзаяа
  37. Нанзадын Баярчимэг
  38. Хассуурийн Ганхуяг
  39. Огнонгийн Хуягцогт
  40. Батхуягийн Цолмон
  41. Далрайн Даваасамбуу
  42. Ганибалын Амартүвшин
  43. Нанжидын Мөнхбат
  44. Норовын Алтанхуяг
  45. Нямжавын Батбаяр

“Хахууль өгөх” гэмт хэрэгт холбогдуулан
 

  1. Баяраагийн Чойжилжалбуу
  2. Энхнасангийн Эрдэнэ
  3. Хүрэлсайханы Баттулга

“Мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдуулан
 

  1. Должидын Батбаяр
  2. Гомбын Цолмон

“Гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэгт холбогдуулан
 

  1. Ёндонпэрэнлэйн Доржсумъяа
  2. Бэгзжавын Цэрэндаваа
  3. Цэрэндоржийн Цэвэгмэд
  4. Мөнхтөрийн Цэлмэг
  5. Баярын Баттөр

“Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдуулан
 

  1. Шүхэртийн Бүтэд
  2. Гочоосүрэнгийн Санжмятав
  3. Гэндэнпилийн Батдорж
  4. Гонгорын Галсанням
  5. Пүрэвийн Мягмардорж
  6. Цогтжаргалын Ууганбаяр
  7. Энхболдын Эрдэнэбилэг
  8. Хадбаасангийн Бат-Эрдэнэ

“Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах”, “мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдуулан
 

  1. Төмөрбаатарын Болдмаа
  2. Бэрэнбаралын Мөнхтөр

“Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах”, “мөнгө угаах”, “хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан
 

  1. Гочоосүрэнгийн Байгалмаа

“Санхүүгийн баримт хуурамчаар үйлдэх” гэмт хэрэгт холбогдуулан
 

  1. Цогбаатарын Содхүү
  2. Ядмаагийн Батцэцэг

“Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “мөнгө угаах”, “нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан
 

  1. Оргойн Баяр

“Улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах”, гэмт хэрэгт тус тус холбогдуулан
 

  1. Ёндонпэрэнлэйн Баатарбилэг

“Хахууль өгөх”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан
 

  1. “НВЦ” ХХК (2860597 регистрийн дугаартай)

“Хахууль өгөх” гэмт хэрэгт холбогдуулан
 

  1. “Инжир” ХХК (2036754 регистрийн дугаартай)
  2. “Хааны Харгуй” ХХК (4249305 регистрийн дугаартай)

“Хахууль өгөх”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан
 

  1. “Ганхүдэр Орд” ХХК (4261097 регистрийн дугаартай)

Шүүхээс, яллагдагч нарын өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг 2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагт хийхээр товлон зарлаж, одоогоор хэргийн оролцогчдод шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдэж дууссан байна. 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас олон оролцогчийг нэг дор багтаах боломжтой шүүх хуралдааны заал танхимыг судлах зорилгоор нийслэлийн зарим шүүхүүд рүү албан бичгээр хандсан боловч тухайн шүүхүүдэд өөрсдийн шүүн таслах ажлын ачаалал их байгаа, түүнчлэн 100-аас дээш хэргийн оролцогчидтой шүүх хуралдаан хийх заал танхим байхгүйгээс “боломжгүй” гэх хариуг ирүүлжээ. 

Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь энэхүү шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг явуулах багтаамжтай заал, танхим, техник тоног төхөөрөмж, хүний нөөц, шүүх хуралдааны үеийн аюулгүй байдал, дагалдах бусад асуудлын бэлтгэл зохион байгуулалтыг дангаар хангаж ажиллах боломж, хүч нөөц хязгаарлагдмал тул тус шүүхээс болон шүүхийн Тамгын газраас шүүн таслах ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх чиг үүргийн хүрээнд хуралдааныг хуулийн хугацаанд, хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч, шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх хүсэлтийг Шүүхийн Ерөнхий Зөвлөлд хүргүүлсэн байна. 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gnd(178.235.177.59) 2023 оны 02 сарын 09

Ashguidee altantuya bas tuuz bn daa fortuna batbayar kkkkk uneheer tom yalgadasuud daa

0  |  0
Зочин(202.9.46.191) 2023 оны 02 сарын 09

Хүрэлбаатар Батболд .Бямбацогт хаа байна

1  |  0
Зочин(192.82.78.58) 2023 оны 02 сарын 09

Эрэлийн хүмүүс хаана байна

1  |  0
kkkk(220.255.95.45) 2023 оны 02 сарын 07

2016-2023 оны үеийн АЙМаар том хулгайч нар бүр сураггүй шүү...НУУГДААД энэ хэдээр нүүр тахлаад сугарч үлдэж бна даа.МАШ том гарууд бүр тэмцэгч дүрд орчихсон

0  |  0
Зочин(202.21.124.134) 2023 оны 02 сарын 07

Алдарт Женко суг үсрээд үлджээ. 17 чингэлэгийг ус болгодог арагүй хүчтэй байна шүү

1  |  0
Зочин(66.181.161.90) 2023 оны 02 сарын 07

Бүгд хялбаршуулсан шүүхээр орж 40 саяар торгуулаад гарна даа. Харин нийт хохирол 2 трилион төгрөг. Улсын нийт төсвийн1/9. Бараг 10 хувь. Төсвөөс төлнө. Иргэдийн татвараас. 2 трилион төгрөгий маань 70 хулгайч зооглоод ял завшаад гарлаа гэж үү?

1  |  1
Зочин(66.181.161.90) 2023 оны 02 сарын 07

Ерөнхийлөгчий тамгын газрын дарга Я.Содбаатарын ах хаачсан бэ?

3  |  1
Иргэн(64.119.26.148) 2023 оны 02 сарын 07

Прокурор.Атг.цагдаа сайн ажиллажээ.одоо шүүх л үлдлээ.харж бна

6  |  1
Зочин(66.181.189.98) 2023 оны 02 сарын 07

Сайн бн, одоо нүүрсний хулгайч нарын нэрсийг зарлаарай

4  |  0
Top