ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар яг одоо /2022.12.08/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Тэрээр мэдээллийнхээ эхэнд "Засгийн газраас нүүрсний хулгай гэх хэрэг дээр Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг миний бие ахална. Мөрдөн шалгах ажиллагаанд Засгийн газар дэмжлэг үзүүлж, мэдээллээр хангах, гадаад улсаас мэдээ мэдээллийг гаргуулж өгөх анхны хуралдаан дээрээ тохирлоо. Мөрдөн шалгах ажиллагаа эрчимжсэн. Өнгөрсөн шөнө "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг нарын найман хүнийг хойшлуулашгүй ажиллагаагаар баривчилсан. Гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үедээ өөртөө давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр баривчилсан. Өнөөдөр мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Дээр нь, тэдний орон байр, ажлын байранд нь үзлэг нэгжлэг хийх ажиллагаа үргэлжилж байна" гэх мэдээллийг өглөө.
Үргэлжлүүлэн "Өнгөрсөн өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр нүүрсний гэх хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийг олон нийтэд ил тод болгож зарла гэдэг иргэд, олон нийтийн шаардлагын дагуу мөрдөн шалгах ажиллагаа илүү эрчимжиж байгаа.
Харамсалтай нэг мэдээлэл байна. Сүхбаатарын талбайд үнэхээр зүрх сэтгэлийнхээ дуудлагаар, энэ улс оронд шударга ёсыг тогтоох, иргэдийн амьдрал ахуйг эрчимтэй сайжруулах төр засгийн бодлого шаардсан дийлэнх иргэдийн чин зүрхний дуудлагаар хийгдэж байгаа жагсаал цуглаан болж байсан.
Харамсалтай нь, үүний хажуугаар захиалгатай, улс төрийн тогтворгүй байдал бий болгохыг зорьж байгаа, энэ хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийн цуглаан мөн болж байгаа гэдгийг иргэдэд давхар дуулгах нь зөв гэдгийг би ХЗДХ-ийн сайдын хувиар хэлье.
"Эрдэнэс Тавантолгой" компанийн удирдлагуудад сүүлийн жилүүдэд Монголын Оюутны холбооны удирдах албан тушаалуудыг хашиж байсныг та бүхэн мэднэ.
Тухайлбал, тус холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Ганхуяг, С.Энхтүвшин, тус холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Батсайхан нарыг нэрлэж болно. Мөн Оюутны холбооны Удирдах зөвлөл, ажлын албанд ажиллаж байсан хүмүүс энэ компанид олноороо ажилладаг болсон. Баг болж ажиллаж байсныг үгүйсгэхгүй. Гэтэл яг өнөөдрийн жагсаал, цуглааныг зохион байгуулахад дээр дурдсан хүмүүсийн төлөөллөөс одоогийн Оюутны холбоо, тэр дундаа их, дээд сургуулиудын Оюутны зөвлөлийн удирдлагуудад ажиллаж байсан хүмүүс рүү их хэмжээний мөнгө шилжүүлсэн баримтыг Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж эхлээд байна.
Өөрөөр хэлбэл олон нийтийн шударга ёс хүсэмжилсэн жагсаал цуглааныг өөрсдийн нүүрсний хулгайн булхайг дэлгэх энэ Засгийн газрын шийдвэртэй алхмыг сарниулах, улс төрийн тогтворгүй байдал үүсгэх, магадгүй төрийн ордон руу дайрч орж, засаг төрийн хямрал үүсгэх гэсэн бусармаг жагсагчид шударга жагсагчдын дунд байгааг жагсаал цуглаанд идэвхтэй оролцож байгаа хүмүүс маань илүү хашир хандаж ажиллаарай.
Иргэдийн өөрсдийн дуу хоолойгоо өргөх шударга ёсны хүсэмж бусармаг луйварчдын бусармаг үйлдлээр хазайж, улс төрийн хямрал руу явах вий гэдэг болгоомж байгаа гэдгийг хэлье” гэсэн мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл ( 20 )
ХЗДХСайд Шуурхай ажиллаж байгаагаа жагсагчдад мэдээллээ.Жагсаалыг үймээн самуун дэгдээгч нар та нарын дунд байгааг онцгой анхаарна уу гэсэнд жагсагчид анхаарлаа хандуулна уу Сайд Ажлын хэсэг халаад шуурхай ажиллаж байгаад Талархал илэрхийлье.Амжилт хүсье.
ХЗДХСайд Шуурхай ажиллаж байгаагаа жагсагчдад мэдээллээ.Жагсаалыг үймээн самуун дэгдээгч нар та нарын дунд байгааг онцгой анхаарна уу гэсэнд жагсагчид анхаарлаа хандуулна уу Сайд Ажлын хэсэг халаад шуурхай ажиллаж байгаад Талархал илэрхийлье.Амжилт хүсье.
ХЗДХСайд Шуурхай ажиллаж байгаагаа жагсагчдад мэдээллээ.Жагсаалыг үймээн самуун дэгдээгч нар та нарын дунд байгааг онцгой анхаарна уу гэсэнд жагсагчид анхаарлаа хандуулна уу Сайд Ажлын хэсэг халаад шуурхай ажиллаж байгаад Талархал илэрхийлье.Амжилт хүсье.
Ийм юмнуудаар угаасаа хулгай хийлгэх гэж л дарга болгож байгаа ш дээ, тэрнээс биш, ийм малнууд юу хийж чадахавд, Ажилчнаар ч тоож авахгүй , цүнх барьж , улс төрөөр хийрхэхээс өөр Түй ч гэх юмгүй амьсгаанууд шд.
Одоо наад жагсагч нартаа төр төмөр нүүрээ харуулаач ЗГ өөрсдөө шүгэл үлээгээд шалгаж байхад үр дүнгүй болгох гээд жагсаад байгаа новшнуудыг буудаад хөө
Апу Батсайхан, Оджаргал, Баясгалан Сү Батболд, Дэлгэрсайхан ажнай Батэрдэнэ энэ 5 ыг баривчилж шалгаа ч Тэр Асралт гаальчинг бас
hutsalgvi gem buruutai hvmvvsiig ni togtoo yadarsan irged hoolnii mungu awaa l biz ta nar shig heden ter bumaar ni awsan bish
Хурдан тодорхой байгаа хулгайчдаа л зарла тэгвэл жагсаал тарна ш дээ
За яг томчууд нь үлдээд хэдэн залуусаар туг тахиж ам хаах гэж бна
Нүүрсний хулгайчуудын гар хөл болсон тэдэнтэй нийлж засаг унагах гэж горьдсон гарууд ямар намын билээ дарга отгонбаатар ганжавхлан тодко самсон г м мөнгөөр угжуулсан бололтой баривчилж шалга. Сайтын олон дагагчтай нөхөд осолтой
Зүгээр л холбооны дарга нарт санл өгсөн бна мөнгнд дургүй хүн байхуу юу н сүртэй
Nyambaatar t itgej bolohgui
Энэ жагсаалд үймүүлэх зорилготой хүмүүс бгаа шүү үнэн шүү шударга жагсаж хулгайчдыг баривчилах хтэй
Ta nar shig xulgaichid bitgii tgj soliorch bgaach oorsdiinxoo xulgaig daldlax gj bitgii xogshig ym zoxiogood baitsgaa ard tvmen tuildaj bn tiim bolood l vzel bodloo ilerxiilj xulgaachidaa oorsdoo xergee xvlee ingej nowshrox xereg bn uu
Содиотой амвтан!!! Харамсалтай ч гэх шиг!! Тэнэгээ гайхуулж гэнэ. Ард түмэн харамсаад байхдаа яахав дээ. Эргүү чи л айж байгаа биз
Ариунболд прокурор, ГЕГ-ын дарга Асралт нарыг яаралтай барьж хориоч. Тэд удахгүй монголоос ОРГОН зайлах БОЛНО ШҮҮ...!!!!!
Төрийн албаны шалгалтыг л 3- н зэрэглэлтэй болгомоор бгаа юм даа 1- р т тэнцсэн нь сум дүүрэг хавиар 2- т аймаг хот хавиар 3- т тэнцсэн нь Төр засаг яам хавиар гэж! Тэгэхгүй бол нам дагаж далдайсан хоосон толгойтнууд дээшээ гарч холион бантанг нь хутгаж бна! Иргэн хүн боловсрол мэдлэг чадвар ёс зүйгээр шалгалт өгөөд тэнцвэл шууд авдаг болох хэрэгтэй!!!!
хэрэг нь байвал эзэн олдоно гэж
Сайны хажуугаар саар зүйлс хийдэг бусармаг хүмүүсийг бас ил болгох хэрэгтэй.
их мөнгөтэй хүмүүс оюутнууд руу мөнгө өгч дээ тэгээд л балиар болоод эхэлдэг байхгүй юу даа даанч оюутнууд хичээлээ орхиод жагсаад байсан юмаа