“МИГ Даатгал” ХХК “ЭРСДЭЛГҮЙ ИРЭЭДҮЙ” хөтөлбөр хэрэгжүүлж байна

2022 оны 12 сарын 08

“МИГ Даатгал” ХХК-ийн үүсгэн байгуулагдсаны түүхт 25 жилийн ой, Монгол улсад даатгалын салбар үүсэж хөгжсөний 88 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан бид нийгмийн хариуцлагын хүрээнд нийтэд чиглэсэн олон төсөл хөтөлбөрүүдийн санаачлан зохион байгуулж байна.

Энэ жилийн онцлох ажил болох “ЭРСДЭЛГҮЙ ИРЭЭДҮЙ” хөтөлбөр нь ирээдүй болсон хүүхэд багачуудад эрсдэлийн тухай ойлголт өгөх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таньж мэдэх, хамгаалах зорилготой юм.

Энэхүү хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Боловсролын ерөнхий газар, Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт үнэлгээний газар, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо ТББ болон дэмжин ажиллагч Голомт банк, Төрийн банкнуудтай хамтран зохион байгуулж байна.

Бид “ЭРСДЭЛГҮЙ ИРЭЭДҮЙ” сэдэвт хичээлийг 2022 оны арваннэгдүгээр сарын 28 болон 2022 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдрүүдэд улс орон даяар буюу 21 аймгийн Улаанбаатар хотын 9 дүүргүүдийн ерөнхий боловсролын сургуулиудын 5000 гаруй хүүхдүүдийн дунд амжилттай зохион байгуулан ажиллалаа.

Тус хичээлийн хүрээнд “ЭРСДЭЛГҮЙ ИРЭЭДҮЙ” зохион бичлэгийн уралдааныг улс, орон даяар зарлаж байгаа бөгөөд сургалтад хамрагдсан хүүхдүүд маань өөрсдийн сурсан мэдсэн зүйлсээ бататгаж, өөрийн үзэл бодлоо бидэнд хуваалцах боломжтой юм.

Top