Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлтөөр хувиараа бизнес эрхлэгчдийн төлөх татварын хэмжээ нэмэгдэнэ, банкны дансны гүйлгээнээс татвар авна гэх зэрэг мэдээллүүд сошиалд гарч байгаа.
Тэгвэл Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө.
УИХ-аас 2023 оны төсвийн тухай хуулийг дагалдуулаад Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулсан. 2023 оноос эхлэн мөрдөгдөх Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлт нь зөвхөн сарын 10 сая төгрөгөөс дээш цалингийн орлоготой 1300 хүнд хамаарна.
Сард 10 сая төгрөгөөс дээш цалингийн орлоготой хүмүүсийн 10 саяас давсан хэсэгт нь 15 хувийн татвар ногдохоор хуулийн өөрчлөлт орсон. Сарын 10 сая төгрөгөөс доош орлоготой нийт иргэн хувь хүний 99.9%-д энэ татвар нөлөө үзүүлэхгүй.
Энэ татварын өөрчлөлтөөр хувиараа бизнес эрхлэгчдийн одоогийн татварт өөрчлөлт орохгүй. Банкны дансны гүйлгээнээс татвар авах мэтээр олон нийтийн сүлжээнд явж байгаа мэдээлэл нь үндэслэлгүй буруу ташаа мэдээлэл гэлээ.
Сэтгэгдэл ( 9 )
Тийм бол хувь хүний зөвхөн цалингийн орлогод ноогдуулах ХАОАТ нэиэгдэнэ гэж хужлинд зааж өгөөрэй..
Ингэж худлаа ярьж төөрөгдүүлж байгаад банктай яриад л бүх орлогод нь татвар авахад дараа нь ингэж хэлсэндээ гэж хэлээд ч нэмэргүй хуулиа мөрдөж байнаа гэнэ. Бүр хулхидаад сурчихсан.
buh orlogoos awch bgam bishuu
Өөрсдийн хөдөлмөрөөр олсон орлогыг их б.на гэж буруутгаж б.гаа юм уу? Ийм бодлого явуулаад хүчирхэг дундаж давхрагыг бий болгож чадах уу? Дээдсүүд нь хэдэн тэрбумаар нь хулгай хийж болдог, жирийн иргэд нь 10 сая төгрөгөөс илүү орлого олж болохгүй юм уу? Яаж ийм хууль гаргаж чадаж б.на аа.
Ажил хаяна даа. Уурхайчид л ийм цалин авч байгаа. Уурхайчдын цалин нэг хүний биш, нэг гэр бүлийн цалин байдаг. Уул уурхайн үйлдвэрчний эвлэл бэлдэж байгаарай.
Нийслэлд байгаа 2 оос дээш үл хөдлөх хөрөнгөөс татвар авна гэх. 2 3 тэрбумын 1 хаустай хүн татваргүй амьдарч байхад 50 60 саяын 10 орон сууцтай хүний 8 аас нь татвар авна гэх
Ulsad tuluh yostoi tatvar tulburuu harin ch bur ugmuurgui baina. idej uusan nuhduudees ehleeed avaad ir. tegvel bid tatvar tuluh shaardlagagui saihan amidarna
tegeel bas tatvar tuldug ard irgediinheel karmaanaas hulgaildiin balair avah bolohooroo , uguh bolohooroo olon yum yarina hvvhdiin mungunuus avahuulaad
ҮЛ ХӨДЛӨХИЙНТАТВАР, ОРЛОГИЙН ТАТВАР БҮГД 2023,01,01- ээс НЭМЭГДЭХ НЬ ТОДОРХОЙ. ЯАГАА АЖИЛ ХИЙСЭН НЬ ИХ ТӨЛЖ, ЗАЛХУУРЧ УНТСАН, НУУЖ ДАЛДАЛСАН ПИЗДАКУУД НЬ МОНЖДОГ ЮМБЭЭ , ИХ ДУРГҮЙ ХҮРГЭЖ БАЙГАА ШҮҮ