Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын таван хүнийг яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг өчигдөр /2022.12.08/ шүүхэд хүргүүлсэн бөгөөд хуулийн дагуу прокурорын саналыг 24 цагийн дотор хэлэлцэх ёстой.
Улмаар өнөөдөр /2022.12.09/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцлээ. Энэ үеэр Б.Ганхуяг шүүгчээсээ татгалзах санал гаргасныг шүүх хүлээж авалгүйгээр нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэрийг дөнгөж сая гаргалаа.
Түүнийг нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой хэргүүдийг шалгах ЦЕГ, ТЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн эгч Н болон найз нөхдийн хамаарал бүхий харилцаатай иргэн Э, Д, Э нарт давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт дээрх нэр бүхий таван иргэнийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т /Мөнгө угаах/ зааснаар яллагдагчаар татаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал хүргүүлээд байсан юм.
Сэтгэгдэл ( 2 )
1 saryn daraa yax ny uu? bux xorongo xuraa
Удахгүй буруугүй гэнэ гээд суллах байхдаа