"Эрдэнэс-Тавантолгой" компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, "Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаяр, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр, мөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн албаны дарга С.Энхтөр, "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин, "Хишиг арвин индустрал" ХХК-ийн эзэн Б.Хишигдорж нарыг өчигдөр саатуулсан байдаг.
Улмаар Б.Ганхуягийн эхнэр болон хүргэн Д.Пүрэвдорж нарыг суллаж, бусдыг нь үргэлжлүүлэн хорих саналыг прокурор гаргасан.
Шүүхээс дээрх саналыг хүлээн авч, өнөөдөр /2022.12.09/ Б.Ганхуяг, түүний эгч Б.Нарантуяа болон С.Энхтөр, С.Энхтүвшин нарыг нэг сар цагдан хорихоор болоод байна.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Б.Ганхуяг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Б.Нарантуяа, С.Энхтөр, С.Энхтүвшин, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан З.Сырымбек нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 14.13 дугаар зүйлийн 1, 8, 9, 10 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагч Б.Ганхуяг, Б.Нарантуяа, С.Энхтөр, С.Энхтүвшин, З.Сырымбек нарт 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Мөн Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Т.Мөнхбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг тус прокурорын газраас ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 14.13 дугаар зүйлийн 1, 8, 9, 10 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагч Т.Мөнхбаярт 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл ( 5 )
Гэр бүл найз нөхөд, ах дүү хамаатан садан төрөл төрөгсөд бүгд хулгайч
Болж муусайн хулгайчдийг. Бүх хулгай луйврыг нь илчлүүлж, идсэн уусан нөхдөөс нь гаргуулах хэрэгтэй. Энэнээс цааш газар үгүй.ккк
Гэр бүлээрээ хулгай хийдэг юм байхдаа, гайхалтай
харантуяа гэж юу хийдэг хулгайч вэ? эхнэр ньхолбоогүй гэж байхгүй.
Хэрэг болгонд л нэг хасаг хүний нэр гарч байна шүү, эднүүс бүр мафижсан юм биш үү.