₮10 саяас дээш цалинтай иргэдээс ТАТВАР авна

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 11

Өндөр орлоготой иргэдээс татвар авна гэсэн буруу ойлголт иргэдийг нэлээд бухимдуулж байна. Тэгвэл дансны орлогоос татвар авахгүй, харин 10 сая төгрөгөөс дээш цалингийн орлогоос татвар авахаар хуульд тусгажээ.

Тодруулбал, бизнес эрхлэгч иргэний бизнесийн үйл ажиллагааны болон хөрөнгө борлуулсан, түрээслүүлсэн гэх мэт орлогоос 15%, 20%-аар татвар авахгүй. Зөвхөн цалин түүнтэй адилтгах орлого нь нийгмийн даатгалын шимтгэл хассаны дараа жилийн 120 сая.₮ буюу сарын 10 сая.₮-өөс дээш цалинтай тохиолдолд шаталсан хувь хэмжээгээр татвар ногдуулах аж.

Судалгаагаар Монгол Улсад жилийн 120 сая.₮ буюу сарын 10 сая.₮-өөс дээш цалинтай 1300 гаруй иргэн байдаг байна. Жишээлбэл 2023 оноос эхлэн сард 10 сая.₮ буюу жилийн 120 сая.₮ хүртэл цалинтай иргэний төлөх татвар нэмэгдэхгүй одоогийн төлж буй татвартай адил, харин сард 15 сая.₮ буюу жилийн 180 сая.₮-ийн цалинтай иргэний төлөх татвар сард 250 мянган.₮-өөр нэмэгдэнэ, сард 20 сая.₮ буюу жилийн 240 сая.₮-ийн цалинтай иргэний сард төлөх татвар 750 мянган.₮-өөр нэмэгдэнэ.

Энэхүү татварын нэмэгдэл нь зөвхөн өндөр цалин бүхий 1300 гаруй иргэнд хамаарах бөгөөд нийт цалингийн орлоготой иргэдийн 99.9 хувь нь нэмэлт татвар төлөхгүй байхаар зохицуулалт хийгээд байгаа юм. 

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ
 

21.1. Энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд заасны дагуу тухайн жилийн орлогыг тодорхойлоход 0-120 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 10 хувиар, 120 000 001-180 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 12 000 000 төгрөг дээр 120 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 180 000 000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 21 000 000 төгрөг дээр 180 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулна.
 

25.7. Суутган төлөгч нь албан татвар төлөгчийн энэ хуулийн 21.1-д заасны дагуу ногдох албан татвар, 23.1-д заасны дагуу эдлэх хөнгөлөлтийг жилийн эцсийн тайлангаар эцэслэн тооцож тайлагнан, холбогдох татварыг төсөвт шилжүүлнэ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.86) 2022 оны 12 сарын 12

Энэ жагсаалтанд чинь П.Очирбат, Н.Багабанди нарын новшнууд орж байгаа юу

0  |  0
zochin(192.82.84.72) 2022 оны 12 сарын 11

10 saya avdag yamar 1300 hun bna. Tiim tsalin baidag yum uu.

0  |  0
Гаа(103.212.119.106) 2022 оны 12 сарын 11

Битгий хуц

0  |  0
Гаа(103.212.119.106) 2022 оны 12 сарын 11

Битгий хуц

0  |  0
Top