Ирэх оны эхнээс Ипотекийн зээлээ төлж эхэлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 11

Цар тахалтай холбоотойгоор 2020 оноос хойш нийт таван удаа уг зээлийн төлөлтийг хойшлуулсан юм. Тэгвэл 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлж эхэлнэ. 

Сүүлийн таван жилд 2021 оныг эс тооцвол жилд дунджаар 4,000-5,000 гаруй иргэнд Ипотекийн зээл олгожээ.

2020 оны аравдугаар сарын 1-нээс зээлийн хүүг 6% болгон бууруулж, ₮10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлснээр ипотекийн зээл авсан иргэний тоо 2021 онд 13,292-т хүрч, ₮1 их наядыг уг хөтөлбөрийн хүрээнд олгосон байна. Гэвч цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор зээлийн төлөлтийг жил гаруй хугацаагаар хойшлуулснаар эх үүсвэр нь хумигдаж, зээл олгох нь удааширчээ.   

2023 оны долдугаар сарын 1 хүртэл ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин хойшлуулах талаар яригдаж байсан ч дараагийн зээлийн санхүүжилт бүрдэхгүй байгаа, Цар тахлын тухай хуулийн үйлчлэх хугацаатай холбоотой зэрэг асуудлаас үүдэн эрх баригчид дээрх шийдвэрийг гаргаад байгаа юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗГ т (192.82.69.191)  2025 оны 03 сарын 13

Бүх юм хуйвалдаан байхад ипотекоос болж удааширлаа гэж яаж ярьж чадаж байнаа

1  |  1
Top