Казахстанд орон сууц барьсан гэх Х.Нурлатыг хорих эсэхийг ХЭЛЭЛЦЭНЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 12 сарын 12

Нийслэлийн прокурорын газраас өнгөрөгч баасан гараг буюу арванхоёрдугаар сарын 9-ний өдөр "Эрдэнэс Тавантолгой” ХК-д Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Нурлатыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлсэн.

Улмаар Х.Нурлатад цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэх асуудлыг хэлэлцэх хурлыг өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу хойшлуулж, өнөөдөр буюу буюу арванхоёрдугаар сарын 12-ны өдөр хэлэлцэх гэж байна.

Түүнийг “Тавантолгой түлш” ХХК-тай нүүрс тээвэрлэлтийн бизнес эрхэлж, хамтран орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн, мөн “Онлайнложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т (Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах) зааснаар яллагдагчаар татаад байгаа юм.

Түүнчлэн Х.Нурлатыг Бүгд Найрамдах Казахстан Улсын Алмата хотод хууль бусаар тансаг зэрэглэлийн орон сууцны хороолол барьж байгуулсан хэрэгт мөн холбогдуулан шалгаж байгаа юм.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(73.37.56.46) 2022 оны 12 сарын 12

Bas avilgal her ugihuus l bolno doo hu. Tultal ni ugvul gemgui ungurnu

0  |  0
Зочин(66.181.161.93) 2022 оны 12 сарын 12

Улс төрд казахуудыг гаргахгүй

1  |  1
Top