"ЭТТ"-той ₮69.7 тэрбумын гэрээ байгуулсан "Элгэн" ХХК барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг

2022 оны 12 сарын 12


“Эрдэнэс Тавантолгой" ХК-тай холбоотой төрийн нууцад хамаарах есөн гэрээ нээлттэй болоод буй.

Тэгвэл ил болсон есөн гэрээнээс цаг хугацааны хувьд хамгийн сүүлд байгуулсан нь “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн “Элгэн” ХХК, “Литопро” ХХК, “Инженер геодези” ХХК, “Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК-ийн түншлэл хооронд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Тавантолгой ордын далд уурхайн хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх Н-ЭТТ-2022/946 тоот гэрээ байна
 



Уг гэрээг захиалагчийг төлөөлөн  "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг,  гүйцэтгэгч түншлэлийг төлөөлөн "Элгэн" ХХК-ийн захирал У.Хүрэлбаатар нар гарын үсэг зуран, баталгаажуулжээ.

Тавантолгой ордын далд уурхайн хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх уг гэрээний хугацаа 24 сар, үнийн дүн нь 69.7 тэрбум төгрөг байна. 

Гэрээний дүнгийн 30% буюу 20.9 тэрбум төгрөгийг гэрээ байгуулснаас хойш ажлын 10 хоногт багтаан төлнө гэж гэрээнд тусгажээ. 

Тэгэхээр гэрээ ёсоор бол 2022 оны арваннэгдүгээр сарын 9-ний дотор гүйцэтгэгч тал 20.9 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрөө авахаар тусгасан гэсэн үг.

Уг гэрээ байгуулагдсанаас хойших хугацаан дахь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн "Шилэн данс"-ны мэдээллийг харахад, одоогоор "Элгэн" ХХК руу энэ хэмжээний төлбөр шилжүүлсэн гүйлгээ байхгүй байна. 

Гэрээний дүнгийн 70% буюу 48.8 тэрбум төгрөгийг гүйцэтгэгчийн сар бүрийн ажлын гүйцэтгэлээр тооцон олгохоор заажээ.

Тодотгоход, уг гэрээний гүйцэтгэгчээр шалгарсан "Элгэн" ХХК нь тендерийн орлого болох 20 сая төгрөгийг 2022 оны аравдугаар сарын 1-нд "Эрдэнэс Тавантолгой" ХК руу шилжүүлсэн бол "Смарт Ресурс", "Бодь интернэшнл" зэрэг 23 компани 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр тус бүр 20 сая төгрөгийг тендерийн орлого гэх тодотголтойгоор "Эрдэнэс Тавантолгой" руу шилжүүлсэн байгаа юм.
 


69.7 тэрбум төгрөгийн дүнтэй гэрээний гүйцэтгэгч  "Элгэн" ХХК-ийн мэдээллийг УБЕГ-ын веб хуудаснаас харахад, аялал жуулчлал, гадаад худалдаа, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ зэрэг хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж.

Үйл ажиллагааны чиглэлүүд нь идэвхтэй төлөвт байгаа нь дараах мэдээллээс харагдаж байна.
 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
НУУЦ(66.181.160.89) 2024 оны 07 сарын 17

НУУЦ болгох эрх ашиг их л байна даа

0  |  0
irgen(66.181.176.140) 2022 оны 12 сарын 13

hulgaichid huviin ashig ologchid hamaatan sadan n buh hurungu n huraa ur huuhdiin tumend zarla

0  |  0
зочин(103.229.121.138) 2022 оны 12 сарын 12

ямар өндөр үнээр ийм ажил хийдэг юмбол угаасаа далд уурхайн хайгуул судалгааны ажил гэнэ үү анх хийгдчихсэн ажил байсан болоод ашиглаж байсан юм бишүү?

0  |  0
зочин(122.201.22.173) 2022 оны 12 сарын 12

уурхайтай барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг этгээд гэрээ байгуулж нүүрс зөөхөөр мөнгө иддэг ха ха таарч дээ

2  |  0
зочин (66.181.182.184) 2022 оны 12 сарын 12

ичиж үхээсэй яаж чадаж байнаа бас л мөнгө угаах арга

2  |  0
Top