Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчлэн найруулгын төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Сангийн сайд Б.Жавхлан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүллээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тендер шалгаруулалт дахь хүний оролцоог багасгах, мэдээллийн ил тод байдал, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх тухай асуудал болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан тендер шалгаруулалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх, гэрээ шууд байгуулах аргачлал, шалгуурыг тодорхой болгох, гэрээний үүргээ биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг дээшлүүлэх зэрэг зорилтод нийцүүлэн боловсруулжээ.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд:
Сүүлийн жилүүдэд хийгдэж буй төрийн цахим шилжилтийн үр дүнд тендер шалгаруулалтын баримт бичиг боловсруулах, үнэлгээ хийх явцыг хурдан шуурхай зохион байгуулах боломж бүрдсэн байна. Мөн аж ахуйн нэгжүүдээс тендер шалгаруулалтад оролцоход бүрдүүлж буй баримт бичгийг 70 хувиар бууруулж, төрийн мэдээллийн системд хадгалагддаг бүх мэдээллийг тендерт оролцогчдоос шаардахгүй байх зэрэг эерэг үр дагаврыг бий болгоно гэж үзэж буй аж.
Сэтгэгдэл ( 0 )