Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2022 оны арваннэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 13.7 хувиар, өмнөх сараас 3.5 хувиар тус тус өссөн байна.
Арваннэгдүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.44 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 3.76 сая төгрөг байжээ.
Хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.21 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 3.89 сая төгрөг байна гэж ҮСХ-ноос танилцууллаа.
Сэтгэгдэл ( 1 )
хулгайч нарын материалаар барьж байгаа барилга байшингийн үнэ яахлаарай өсдөг юм бэ энэ луйварын ажиллагаагааг шалгаж тогтоохгүй юм уу энэ бол арай даварсан асуудал болоод байна цалин хөлс нь хүрэлцэхгүй байхад энэ барилгын луйварчид арай давраад байгаа юм биш үү