Н.Тэгшбаяр: Байгалийн селентэй ус Монголд худалдаалж байгаа нь ололттой

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 20

Байгалийн селен хүнд ямар ач тустай талаар ундны усны хүнд элемэнтүүдийн чиглэлээр олон жил судалгаа хийж байгаа Физикийн ухааны доктор Н.Тэгшбаярын зөвлөгөөг хүргэж байна. 

Тэрбээр "Усан дотор маш олон төрлийн эрдэс байдаг. Эдгээр эрдсүүд нь хүний биед янз бүрийн нөлөө үзүүлдэг. Би "Aqua Se" гэх усыг шинжилж үзсэн. Энэ усан дотор байгалийн селен агуулагдсан юм билээ. Селен бол хүний гемоглобины физик шинж чанарыг тэнцвэржүүлдэг. Ингэснээр хүний биеийн дархлаа сайжирдаг. Дархлаа сайн байна гэдэг бол вирусийн гаралтай аливаа өвчнөөс сэргийлдэг.

Байгалиасаа эрдэстэй, тэр дундаа селентэй ус монголд байна. Үүнийг бүр савлачихсан байна гэдэг нь их ололттой тал" гэлээ. 

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөмжөөр эрэгтэй хүн хоногт-70 мкг, эмэгтэй хүн хоногт-55 мкг, хүүхэд-нэг кг жинд нэг мкг селен хэрэглэхийг зөвлөдөг байна.

Селен нь дараах ач тустай

 

  • Хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулна.

 

  • Чихрийн шижинг тогтворжуулж, хэвийн хэмжээнд барина.

 

  • Эсийн ДНК-ийн гэмтлээс сэргийлж, эсийн хэвийн өсөлтийг хангаж, гэмтсэн эсийг сэргээнэ.

 

  • Бамбай булчирхайн дааврын ялгаралтанд оролцож, дотоод шүүрлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангана.

 

  • Нойр булчирхайн хэвийн үйл ажиллагаанд тустай.

 

  • Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.

 

  • Тосонд уусдаг амин дэмүүдийн шингэцэд тустай.

 

  • Зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ.

 

  • Нүдний харааг хэвийн байлгахад тустай.

 

  • Эрэгтэй, эмэгтэй хүний нөхөн үржихүйн үйл ажиллагаанд эергээр нөлөөлж, үргүйдлээс сэргийлнэ. Эрчүүдийн бэлгийн үйл ажиллагааг идэвхжүүлнэ.

 

  • Жирэмсэн, хөхүүл эх болон нярайн төрөл бүрийн төрөлхийн эмгэг, өвчлөлүүдээс урьдчилан сэргийлнэ.

 

  • Организмын эрт хөгшрөлтөөс сэргийлнэ.

 

  • Организмд үүсэх хаягдал болон янз бүрийн хорт бодисууд зарим хүнд металлууд (хар тугалаг, мөнгөн ус, цагаан алт) ба хорыг гадагшлуулна. Зарим эмийн хорыг бууруулна.

 

  • Арьс, үс ба хумсны эрүүл байдлыг хангана

 

Тиймээс та олон жилийн судалгаа хөдөлмөрийн үр дүнгээр бий болсон Aqua Se эрдэст усыг хэрэглэж хорт хавдраас урьдчилан сэргийлж гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө хөрөнгө оруулалт хийгээрэй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top