Ж.Ганбат: "Чалко"-д 603 сая ам.долларын нүүрс нийлүүлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 22

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр "Эрдэнэс Тавантолгой" компанийн БЭТ Ж.Ганбат Чалкогийн гэрээний талаар дараах мэдээллийг өгсөн юм. 

Тэрбээр "Компанийн санхүүгийн тайланд хувьцаатай холбоотой 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан бий. Үүнд 81.51 нь "Эрдэнэс Монгол", иргэдэд 18.43 хувь, 486 аж ахуйн нэгжид 0.5 хувь байна гэсэн. "Эрдэнэс Тавантолгой" компани дээр дөрвөн гол том худалдан авагч байна. Бүгдээрээ "Чалко" тэргүүтэй БНХАУ-ын компани. Чалкогийн гэрээ 2011 оноос эхэлсэн бөгөөд дунд нь хоёр удаа сунгасан. Гэрээ нь 2027 оны гуравдугаар сарын 31-нд дуусна. Эхний нөхцөл нь Цанхийн зүүн уурхайд хийж буй нүүрс олборлолтын 60 хувийг "Чалко" өөртөө авна гэсэн.

Нийт 25.4 сая тонн нүүрс авсан. Энэ оны байдлаар 644.7 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний нүүрсийг авсан байна. Бусад гурван компани нь нийлээд 300 сая ам.доллар, "Чалко"-гоос 100 сая ам.доллар гээд нийт 400 сая ам.доллар авсан. Нийтдээ 603 сая ам.долларын мөнгө урьдчилан авч, нүүрсээ нийлүүлэх гэрээтэй байгаа" гэлээ. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.21.124.133) 2022 оны 12 сарын 31

1. 603 сая $ авахдаа 1тн нүүрсээ ямар үнээр тооцсон бол?!\n2. Зүүн Цанхийн нийт нүүрсний 60%-ийг өгчихсөн ямар усан тэнэг менежмэнт вэ?!

0  |  0
Иргэн(202.21.124.133) 2022 оны 12 сарын 24

2027 он хүртэл олборлох нүүрсээ зарчихсан байна гэдэг хамгийн муу менежмэнт, хамгийн тэнэг шийдвэр байсан байна!!!

0  |  0
Тони(64.119.24.87) 2022 оны 12 сарын 23

СҮ.Батболд фсда Чалкогийн эдэлж байгаа хямдралаас байнга хувь хүртдэг ХУВАЛЗ.

0  |  0
зочин(66.181.182.80) 2022 оны 12 сарын 23

хямд үнээр өгөөд сурсан юм биш үү нүүрсний үнэ өсөөд байхад манайх л хуучнаараа өгөөд салгалаад байх юм биз дээ

0  |  0
Зангараг(192.82.85.80) 2022 оны 12 сарын 22

Чакогийн гэрээг ил болгоогүй бол энэ бас хулгай гэсэн үг. Төлбөрийг зогсоож гэрээг ил болгох ёстой.

0  |  0
Top