Монголбанк гадаад валютын дуудлага худалдаагаар өчигдөр 34 сая ам.долларыг 3436 төгрөгийн ханшаар нийлүүлжээ. Банкууд 5 сая ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг биелүүлээгүй аж.
Энэ долоо хоногийн мягмар гарагийн дуудлага худалдаагаар 25 сая ам.долларыг 3432.88 төгрөгийн ханшаар нийлүүлсэн юм.
Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2022 оны арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар 2 тэрбум 935 сая 100 мянган ам.долларт хүрч, өмнөх сараас 5.35 хувь буюу 149 сая ам.доллароор нэмэгдээд буй. Аравдугаар сарын эцэст гадаад валютын албан нөөц 2 тэрбум 786 сая ам.доллар байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )