“Тавантолгой” ХК нь "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшлийн талбайгаас зөвшөөрөлгүйгээр 340.092 тонн нүүрс олборлож, ашигласан нь тогтоогджээ. Дээрх компаниуд энэ дүнг харилцан хүлээн зөвшөөрсөн гэсэн мэдээллийг Сангийн сайд өглөө.
Үүнээс 2022 оны арваннэгдүгээр сарын байдлаар нийт 69.4 мянган тонн нүүрсийг буцааж өгсөн бол 270.6 мянган тонн нүүрсний авлагатай байгаа аж.
Сануулахад, "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат албаны бусад хүмүүсийн хамт энэ сарын 4-5-ны өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллахдаа, Тавантолгой ордын Цанхийн Зүүн уурхайн урд хэсэг буюу орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн талбайн хойд хэсэгтэй огтлолцдог нүүрсэн мөргөцөг дутсан талбайд ажилласан юм.
Сэтгэгдэл ( 0 )