ФОТО: Сүхбаатарын талбайн ШИНЭ ЖИЛИЙН ГОЁЛ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 12 сарын 27


БОАЖЯ, НЗДТГ, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв, “Оргилмедиа менежмент” ХХК, “Мөнгөн Цой” ХХК болон олон улсын байгууллагууд хамтран дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Хайлахгүй” уриан дор зохион байгуулж буй “Green fest-2022” арга хэмжээг өчигдөр /2022.12.26/ албан ёсоор нээлээ.

Энэ хүрээнд Сүхбаатарын талбайд арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл өдөр бүр урлагийн тоглолт, тусгай хөтөлбөрүүдийг олон нийтэд хүргэх юм.

Иргэд гэр бүл, найз нөхдийн хамт мөсөн хотхон, гэрлэн чимэглэлүүдийн дэргэд зургаа татуулж, шинэ жилийн уур амьсгалыг мэдрэхийн сацуу сайхан дурсамж бүтээх боломжтой байхаар зохион байгуулалтыг хийжээ. Мөн худалдааны цэгүүдэд түргэн хоол, халуун уух зүйлс, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн шинэ жилийн холбогдолтой бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдаалахаар төлөвлөсөн байна.  “Green fest-2022” арга хэмжээний нээлтийн үеэрх гэрэл зургийн сурвалжилгыг хүргэж байна. 
 

        Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top