"Капитал” банктай хамаарал бүхий этгээдийн ₮90 тэрбумын зээлийн төлбөрийг үл хөдлөхөөр тооцож авжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 12 сарын 27

 

Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт 994 тэрбум төгрөгт хүрчээ. Тус банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал З.Батырбек энэ онд багтаж 1 их наяд төгрөгийн зээлийг эргэн төлүүлэх нөхцөлийг хангасан гэх мэдээллийг энэ сарын дундуур өгч байсан юм. 

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул  чанаргүй зээлүүдийн эргэн төлөлтийг бүрдүүлэхээр хичээн ажилласны үр дүн гарч байна хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Тухайлбал, “Капитал” банктай хамаарал бүхий этгээдийн 90 тэрбум төгрөгийн дүнтэй зээлийн өр төлбөрийг тодорхой хэлцэл хийсний үр дүнд үл хөдлөхөөр тооцож авсан. ТОСК-ийн чанаргүй зээлийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болгон хувиргаж, зээлийн чанарыг сайжруулсан. 

Шийдвэрлэхэд хүндрэлтэй Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК, “Эрэл” ХХК, “Бэрэн” ХХК-ийн зээлийг шийдвэрлэхээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна гэсэн мэдээллийг өгөв.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(192.82.72.101) 2022 оны 12 сарын 29

chingis haan uduam alj ustgasan gej hlsne ter humus adilahan alad tsusan oshogon abah bolno. udahgui

0  |  0
Zochin(86.111.138.9) 2022 оны 12 сарын 27

Shaltsgar abgai Undarmaag shiitgehiig chin harii nulgaichudaaa Aryunboldiig ni Shorond hiih chin yasiin?!

0  |  0
rat(64.119.19.73) 2022 оны 12 сарын 27

Капитал банкиар дамжуулж МАН-ынхан л хуваагаад авсан шүү дээ Дараа нь 40 саяар торгосон нэртэй боловч улсаас л гаргасан даа. Тэр үед ерөнхий сайд Хүрэлсүх байсан ш дээ . Хүрэлсүх бүх хулгайг намын нэр хүндэд харш гээд хаацайлах хэмжээний ухвар мөчид нэгэн дээ харах царайны

0  |  0
Top