ЭРДЭНЭС МОНГОЛ | ₮2-12 сая цалинтай СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ эхэллээ

2023 оны 01 сарын 02

"Эрдэнэс Монгол" ХХК -ийн нээлттэй сонгон шалгаруулалтын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оны өмнө /2022.12.30/ мэдээлэл хийсэн.

Тодруулбал тус компаниийг бүтцийн өөрчлөлтөд оруулж, цэвэр менежментийн компани болгон, олон улсын зах зээлд Монгол Улсыг төлөөлөх чадамжтай болгох зорилго тавьж буйг ЗГХЭГ-ын дарга онцолсон.

Энэ хүрээнд өөрчлөгдсөн бүтэц дээр Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа болон, гадаадад, дотоодод боловсрол эзэмшсэн залуучуудын дунд 88 ажлын байран дээр нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан юм.

Ажлын байранд горилогчдыг өнөөдрөөс буюу 2023 оны нэгдүгээр сарын 2-ноос e-tanhim.gov.mn бүртгэж эхлэх ба нийт 14 хоногийн хугацаанд явагдана.

Сонгон шалгаруулалтад зарлагдсан ажлын байрууд нь дараах 7 газар, 7 хэлтэстэй байна.

1-рт: Нэгдсэн стратеги, бизнес хөгжлийн газар

2-рт: Үйлдвэр, технологийн газар

3-рт: Санхүүгийн нэгдсэн удирдлагын газар

4-рт: Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газар

5-рт: Төслийн судалгаа, үнэлгээний газар

6-рт: Хууль, эрх зүйн газар

7-рт: Захиргаа, удирдлагын газар байна.

Үүн дотроо:

-Бизнес хөгжлийн хэлтэс,

-Хамтын ажиллагааны хэлтэс,

-Санхүүгийн төлөвлөлт, хөрөнгийн удирдлагын хэлтэс

-Нэгдсэн бүртгэл, тайлагналын хэлтэс

-Захиргаа, аж ахуйн хэлтэс

-Хүний нөөцийн удирдлагын хэлтэс

-Мэдээлэл, технологийн хэлтэс 

Сонгон шалгаруулалтад тэнцсэн ажиллах ажилтнууд дараах дөрвөн интервалаар цалин олгогдоно.

1. Ахлах менежер - (Хуучнаар газрын дарга) сарын 9-12 сая төгрөгийн цалинтай

2. Менежер - хуучнаар хэлтсийн даргын статус дээр ажиллах хүний цалин 6.5-8.5 сая төгрөг

3. Ахлах мэргэжилтний цалин 4-6 сая төгрөг

4. Мэргэжилтнээр ажиллаж байгаа албан хаагчид 2-4 сая төгрөгийн цалинтай ТУЗ-ийн шийдвэр гарсан" гэв.

 

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:

 

  • Бакалавр ба түүнээс дээш зэргийн боловсролтой
  • Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй
  • Ахлах менежерийн түвшинд 8 ба түүнээс дээш жил ажилласан байх
  • Менежерийн түвшинд 5 ба түүнээс дээш жил ажилласан байх
  • Мэргэжилтний түвшинд ажлын туршлага шаардахгүй.

"ЭРДЭНЭС МОНГОЛ ХХК -д зарлагдсан ажлын байруудын дэлгэрэнгүйг ЭНД дарж танилцана уу!

 

"Эрдэнэс Монгол"-ын ШИНЭЭР ЗУРАГЛАСАН 89 орон тоо
 

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өнөрбат(66.181.161.22) 2024 оны 01 сарын 21

Хамт олны батбөх эв нэгдэл хувь хүнээс шалтаалдаг Ажилийн бүтээл хувь хүний сэтгэл зүтгэлээс хамаардаг

2  |  0
Иргэн(202.126.88.180) 2024 оны 01 сарын 21

Үйлчилгээний ажилтан гэхээр юу хийх вэ

1  |  0
Зочин(192.82.72.251) 2023 оны 02 сарын 07

Инженер мэргэжлийн хүний орон тоо бараг бхгүй. Ихэвчлэн санхүүгийн хүмүүсийн л орон тоо бн. Иим бхад яаж улс орон хөгжих вэ

3  |  0
ОТГОНЦЭРЭН (66.181.161.107) 2024 оны 01 сарын 21

О

1  |  1
Mn(202.55.188.94) 2024 оны 01 сарын 21

Арын хаалгаар орно.

1  |  0
Гантулга Халиун(192.82.85.157) 2023 оны 01 сарын 04

СЭЗИС Эрх зүйн мэрэгжилээр суралцаж байгаа Дадлагат Эрдэнэс Монгол компианд хийх хүсэлтэй сургуулдаа суралцаад төгсөөд Эрдэнэс Монгол үндэсэн ажилтангаар ажиллах сонирхолтой байна

2  |  0
даарий (202.126.90.85) 2023 оны 01 сарын 03

сайн байна уу яаж сонгон шалгруулалтанд орох вэ \nмэдээллээ яаж авах вэ \n

0  |  0
Уукаа(202.126.89.108) 2023 оны 01 сарын 03

Оръё л доо

0  |  0
Зочин(66.181.161.78) 2024 оны 02 сарын 11

Хулгайчууд хэнийг сонгох вэ хулгайчаа л сонгоно Хүүк хулгайчаас эхлээд том хулгайч урвагчдаас нь эхэлж огцруулах хэрэгтэй ОУын шүүхэд баримттай нь өгвөл таарна

4  |  0
Ariunbold(66.181.161.87) 2023 оны 01 сарын 04

Yaj songon shalgaruutand orohuu\n

0  |  2
Kh.Naagii(150.129.140.94) 2023 оны 01 сарын 03

Oni ehend saihan medee duulgaj baigaad bayartai baigaa

0  |  0
wtf(103.212.119.207) 2023 оны 01 сарын 02

12 ?,ulsin uurhai bizde,

0  |  0
Ц.Энхсайхан(192.82.93.12) 2024 оны 02 сарын 11

Юуны өмнө шинэ оны мэнд хүргэе ийм сайхан мэдээ дуулаж байгаад бүх л монголчууд баяртай байх нь мэдээж ,би бүтэн өнчин хүн Оюутолгойд хүнсний агуулахын ээлжын ахлах ажилтай бүгдын л хийдэг үргэлж манайх ажил ихтэй ачаалалтай байдаг 5 жил л ажиллаж байна хэл ус гэвэл Солонгосоор оир зуур ,англи орос анхан шатны мэдлэгтэй нярав,цахилгаанчин,дамын оператор мэргэжилтэй ч 1 газартаа тогтвор суурьшилтай одоог хүртэл ажиллаж байна туршлагатай оны болон ,Оюутолгойн нэрэмжит шилдэг ажилтнаар олон тодорч байсан ч бусдын адил,л ахиж дэвшиж жоохон ахиухан цалинтай ажилд орж чадахгүй байна 1 газар танил

3  |  2
unen(192.82.91.140) 2023 оны 01 сарын 05

er ni ene gadaad helnii medleg gej tenegtehee bolih heregtei bi lav 3 ulsiin heltei anh ajild orhod ih l maadgar 3 heltei gd l odoo ajillad 9jil bolj bn gants ch udaa helee ashiglasangui er ni tegeed Mongoldoo baij helnii medleg shaardaad baidag ni zugeer l neg bosgo humuusiig unagah heregsel um bishuu de minii ajillaj bga gazar gadaad heltei hun barag alga tegheer yaaj orj irsen bhuu oilgomjtoi biz

11  |  0
Түмэнжаргал(202.126.90.134) 2023 оны 01 сарын 02

Төрийн албанд ТҮ - нд 5 жил ажилтан юмаа одоо ажилаа өөрчилж ажиллаарай байна 45 настай яааж бүртгүүлж орох вэ миний лугаа 99589450

0  |  0
Zochin(64.119.26.199) 2023 оны 01 сарын 02

Төрийн албаны шалгалтын бүртгэлд орно гэхээс эхлээд амаргүй бололтой суурин болон зөөврийн компьютер байхгүй бол бүр ч хэцүүдэх нь

0  |  0
Зочин(202.179.21.221) 2023 оны 01 сарын 03

Бүртгүүлэх гэхээр огт болохгүй юм билээ. Хүмүүсээ хль хэдийн арын хаалгаар авсан байх.

2  |  0
Зочинд(58.82.201.240) 2023 оны 01 сарын 02

Гохино, юу ч чадахгүй нээрэвтээд сууж байхдаа таарсан хар гулгачин.. чи угаасаа энэ шаардлагуудыг нь давахгүй гэдгээ мэдээд ингэж байгаа юм, анхнаасаа эрдэм сураад хэрүүл бага хийж байсан бол тэнцийштэ

0  |  3
ЗОЧИН(103.229.123.245) 2023 оны 01 сарын 04

ЭНД ДАНДАА ТӨРИЙН ЛУЙВАРЧДЫН ХАМААТАН САДАН ОЧИНО. ЭНЭ ЧИНЬ ТУШААЛ БИШ УЧИР ЗҮГЭЭР АЛБАН ХААГЧДЫН ОРОН ТОО ШИНЭ ГАРСАН БИЛ ҮҮ ГАРАХГЭЖ ДУНШИЖ БАЙГАА ХУУЛЬД ХАМРАГДАХГҮЙ. ДЭД САЙДЫН ОХИН ,АВГАЙ ЗЭРЭГЭТГЭЭДҮҮД УЖЕ ОРЧИХСОН БАЙГАА. ЦАГИЙН НЕРВИЙН ГАРЗ. ЗАА ЯАХАВ НЭГ ХОЕР ХҮНИЙГ ХЭРГЭЭ ДАЛДЛАХЫН ТУЛД ЭРХ БИШ АВАХ БАЙХ.ЖИРИЙН ШУДРАГА ЧАДВАРТАН ОРНО ГЭЖ БАЙХГҮЙ.

13  |  3
зочин(103.242.47.54) 2023 оны 01 сарын 04

энд чинь тэгээд хэл ус муутай ч гэсэн төлөвлөлт сайтай төрийн болон хувийн байгууллагад ажилласан сайн туршлага сайтай иргэн ажилд ороход хэцүү л шаардлага юм биш үү.\n88 хүн нь бэлэн л байгаа байлгүй дээ

8  |  1
Top