Санхүү, эдийн засгийн хувьд амаргүй сорилт туулсан 2022 он ард үлдэж, 2023 он гэх нэгэн шинэ хуудас нээлээ. Цар тахлаас улбаатай эдийн засгийн хүндрэл Монгол Улсыг бүү хэл дэлхий нийтэд хүндхэн сорилт болсон. Манай улсын хувьд ихээхэн хүндрэл бэрхшээл туулж шинэ онтой золгосон ч дандаа бараан байсангүй.
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг зохицуулах, үнэ ханшийг өндөр барих, хил гаалийн асуудлыг хэвийн байлгах гээд чамгүй ажил өрнүүлсэн. Үүнд Сангийн яам тэргүүлэн анхаарч, экспортын гол нэрийн бүтээгдэхүүнээ хэвийн явуулсаар шинэ оны босго давлаа. Үүгээрээ “Сангийн яам улсын санг аварч үлдэж чадлаа” гэдгийг салбарынхан хэлж байна. Энэ бүгдийн үрээр валютын нөөц 3.4 тэрбум ам.долларт хүрсэн сайхан мэдээг хуучин оны төгсгөл, шинэ оны босгон дээр дуулгасан.
Мөнхүү Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийг 2022 оны эхэнд зарлаж, өнөөдөр гэхэд нэг их наяд гаруй төгрөгийг зээлдэгчдээс төвлөрүүлээд байна. Бид олон жил төлсөн “Чингис” бондын өрийг барагдуулсан. Уг бондыг 2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газар олон улсын зах зээлд гаргаж, 1.5 тэрбум ам.доллар оруулж ирсэн цагаас хойш төлсөн юм. Хүнд хэцүү цагт бондын өр төлж барагдуулна гэдэг амаргүй ч Сангийн яам үүний ард гарч чадлаа гэдгийг мэргэжилтнүүд оны эцэст онцлон дурдсан.
Өнгөрөгч оны эцэст гаргасан нэг томоохон шийдвэр бол Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Тус хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр уул уурхайн компаниудын экспортод гаргах нүүрсийг Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн цахим системээр дамжуулан арилжаалах нөхцөл бүрдэх юм.
Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүнийг тус биржээр борлуулж, бүх үйл явц нээлттэй болж хариуцлагажина. Түүнчлэн үнийн хувьд дэлхийн жишгээр борлуулах бололцоо бүрдэнэ. Тодотговол, өнөөдөр ид яригдаж байгаа нүүрсний хулгай байхгүй болно гэсэн үг.
Хамгийн гол зүйл бол шинэ ондоо валютын нөөц нэмэгдэж байна гэдэг бол санхүү, эдийн засгийн хувьд гэрэл гэгээ тусаж байна гэсэн үг. Гол нь импортоос хамаарах манай улсын хувьд өргөн хэрэглээ бараа бүтээгдэхүүний үнэ өсөхгүй байх магадлал өндөр болж байна. Энэ тухай дурдахад манай улсын валютын нөөц өнгөрсөн аравдугаар сарын сүүлийн байдлаар 2.9 тэрбум ам.долларт хүрч өссөн. Валютын албан ба албан бус ханшийн зөрүү 200 төгрөгт хүрч байсан бол одоогийн байдлаар энэ зөрүү 23 төгрөг болж буурсан байна.
Ингэснээр валютын ханш тогтворжих, мөн үнийн өсөлтийн хүлээлтийг бууруулах нөхцөл байдлыг бүрдүүлж байна гэдгийг Сангийн яамнаас мэдээлсэн.
Валютын нөөц төсөөлсөн хэмжээнээс давж байна гэдэг өөрөө үнийн өсөлт аажимдаа зогсоно. Эдгээр арга хэмжээний хүрээнд Засгийн газар, Сангийн яамнаас төрийн өмчит компани, ААН-үүдэд нэг тэрбум ам.доллар хуримтлуулах үүрэг өгсөн. Үүний биелэлт чамгүй байсан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” компани 500 сая ам.долларыг төвлөрүүлэх үүрэг хүлээж, түүнийгээ биелүүлсэн. Үүнээс гадна тус компани мөнгийг нь аваад хэрэглэчихсэн өр төлбөр 600 сая ам.доллар байсныг 185 сая ам.доллароор бууруулж чадсан бөгөөд Монголбанканд 145 сая ам.доллар худалдсан аж. Үүнээс гадна борлуулалтаас олсон орлого 50 сая ам.доллар компанийн дансанд байна гэдгийг мэдээлсэн нь бий. Иймээс Төрийн өмчит компаниуд хүлээж буй үүргээ сайн биелүүлж байгааг Сангийн яам тодорхойлсон.
Үүнд нөлөөлж байгаа хүчин зүйлс экспортын хэмжээг цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 30 орчим хувиар нэмэгдсэн гэгээлэг мэдээ байна. Үүнээс гадна эерэг зүйлд нөлөөлж байгаа тодорхой төрийн өмчит компаниуд бий. Тухайлбал, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр100 сая ам.доллар, “Монголросцветмет” болон Хар төмөрлөгийн үйлдвэр нийлээд 15 сая ам.доллар төвлөрүүлэн Төв банканд худалдаад байгааг дурдах нь зүйн хэрэг.
Энэ мэтээр дурдаад байвал Сангийн яам сангийн авдрыг хоосолсонгүй, харин ч нэмснээр шинэ оны босго давууллаа.
С.ДАНЗАН
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 3 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
avch uldee blgui uurhaichdiig 2sar sheeh zavgui l shahaj ajluulsan shd