Засгийн газрын өнөөдрийн /2023.01.03/ хуралдаан дээр Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа Ажлын хэсэг тайлангаа тавьсан байна. Энэ талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.
Энэ үеэр тэрээр "Цаашдаа Засгийн газар нүүрсийг ам үнээр биш хил үнээр зарах тогтоол гаргасан. Ам үнээр нэг тонн нүүрсийг 109ам. доллароор зарж байгаа. Хил үнээр бол 200 гаруй ам.доллароор зарна.
Дараагийн онцлох зүйл бол, Монгол Улс бүх нүүрсээ биржээр зарах шийдвэр гаргасны дагуу 2023 оны хоёрдугаар сарын 1-нээс биржээр зарах бэлтгэлээ явуулж байна.
УИХ-аар Биржийн тухай хуулийг баталсан. Засгийн газар мөн биржээр нүүрс худалдаалах Түр журмыг батлан, хэрэгжүүлэх алхмаа хийгээд явж байна. Энэ бүхэн Монгол Улсад орж ирэх орлогын хэмжээг нэмэгдүүлэх, ил тод болгох, гэрээний цаана янз бүрийн яриа, хөөрөө байдаг гэдэг зүйл дээр цэг тавьж, нүүрсийг өрсөлдөж авах, үнийг нь өсөх таатай боломжуудыг бий болгож өгч байгаагаараа онцлог юм" гэдгийг онцоллоо.
Сэтгэгдэл ( 0 )