Цагаан сарын үеэр 50,000-т, 100,000-тын дэвсгэрт гүйлгээнд гаргана гэх мэдээлэл ТАШАА 

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 01 сарын 07

Монголбанкнаас дараах мэдэгдлийг гаргажээ. 

Сүүлийн үед нийгмийн цахим сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголбанк 50,000-т, 100,000-тын дэвсгэртийг Цагаан сарын үеэр гүйлгээнд гаргах гэж байна гэсэн ташаа мэдээлэл тархаж байна.

Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах, мөнгөн тэмдэгт шинээр үйлдвэрлэж нөөцийг нь бий болгох, хадгалах, тээвэрлэх үндсэн үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл” баримт бичигт Монгол Улсын гүйлгээнд хүчин төгөлдөр ашиглаж буй мөнгөн тэмдэгтийн эдийн засгийн үр ашиг бүхий зохистой бүтцийн талаар тооцоо судалгааг хийж үр дүнг нь УИХ-д танилцуулах үүрэг өгөгдсөн байгаа билээ.

Үүнийг цахим сүлжээ болон зарим мэдээллийн хэрэгслээр гуйвуулан бичиж байгаа тул иргэд, олон нийт мэргэжлийн байгууллагаас нь албан ёсоор мэдээлээгүй асуудлыг үнэн мэт хүлээн авч цааш дэвэргэхгүй байхад анхаарахыг хүсье гэв.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(192.82.87.246) 2023 оны 01 сарын 07

Хулгайчууд мөнгөө нуух гээд том дэвсгэрт гаргах гээд бгаан бх даа

0  |  0
ард(150.129.142.140) 2023 оны 01 сарын 07

ХАРЖ Л БАЙЯ...

0  |  0
Top