Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргадаг “Кибер аюулгүй байдлын индекс”-ээр манай улс 2017 онд 104 дүгээр, 2018 онд 85 дугаар, 2020 онд 120 дугаар байрт тус тус эрэмбэлэгдсэн байна.
Үндэсний дата төвд байрлаж буй төрийн байгууллагуудын цахим шуудан болон цахим хуудасны серверт чиглэсэн сэжигтэй хандалтын тоо 2019 онд 6.5 сая байсан бол 2020 онд 371 саяд, 2021 онд 496.7 саяд хүрч жил ирэх тутам үлэмж хэмжээгээр нэмэгджээ.
Тиймээс Засгийн газраас “Кибер аюулгүй байдлын үндэсний стратеги”-ийг батлаад буй бөгөөд 2027 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх уг стратегийн хүрээнд кибер аюулгүй байдлын тогтолцоог бэхжүүлж, онц чухал мэдээллийн дэд бүтцийг хамгаалах, энэ чиглэлийн боловсон хүчнийг чадавхжуулах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, кибер халдлага, зөрчилтэй тэмцэх бүтцийг бүрдүүлэх ажлууд хийгдэх юм байна.
Сэтгэгдэл ( 0 )