Ж.Ганбат: "Эрдэнэс Тавантолгой" ХК 4680 "С" зөвшөөрөл олгоно

2023 оны 01 сарын 09

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн зүгээс өнөөдөр /2023.01.09/ улс хооронд байнгын ачаа тээвэрлэх С зөвшөөрлийн талаар мэдээлэл хийлээ.


Энэ үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбат "Засгийн газрын 362 дугаар тогтоолоор нүүрсийг хил үнээр борлуулах байнгын ачаа тээвэрлэх С зөвшөөрөл олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд шилжүүлсэний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны нэгдүгээр сарын 15-наас С зөвшөөрөл олгож эхэлнэ. 

2023 оны нэгдүгээр сарын 15 хүртэл хуучин С зөвшөөрөл буюу өнгөрсөн оны 4 дүгээр улирлын зөвшөөрлөөр нүүрс тээвэрлэлт хийгдэж байна.

Мөн УУХҮЯ, Монголын Хөрөнгийн бирж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хамтарсан ажлын хэсэг нүүрсийг биржээр нээлттэй худалдаалахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Ирэх хоёрдугаар сарын 1-нээс нүүрсийг хил үнээр биржээр худалдаална.

Төрийн худалдан авах арилжааны агентлаг дээр хил нөхцөлөөр зарахтай холбоотой тээврийн тендер зарласан. Үүнийг дүгнээд нэгдүгээр сарын 18-нд нээж, гэрээ нь нэгдүгээр сарын 20-оор байгуулагдана. Энэ тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүдэд энэ оны “С” зөвшөөрлийг нэгдүгээрт олгоно.

Хоёрдугаарт, өнгөрсөн онд ам нөхцөлөөр авсан худалдан авагчдын 2.7 сая тонн нүүрс Цагаанхад дээр байна. Үүнийг бид хилээр гаргах ёстой учир тэдэнд “С” зөвшөөрөл олгоно.

Улсын хэмжээнд 2023 оны нэгдүгээр улиралд 7800 С зөвшөөрөл олгогдоно. Үүнээс 60 хувь буюу 4680 зөвшөөрөл “Эрдэнэс ТавантолгойХК-д ноогдож байгаа. 4680 зөвшөөрлийн 1698 С 2982 С зөвшөөрлийг худалдан авагчийн өмнөх онд авчихсан Цагаанхад дээр байгаа нүүрсийг хилээр гаргах С зөвшөөрлийг тээврийн компаниудад хувь тэнцүүлэн олгоно" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top