Гаалийн ерөнхий газрын мэдээгээр 2022 оны эхний 12 сард Монгол Улс импортоор нийт 8704.4 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2021 оны мөн үетэй харьцуулахад 1858.9 сая ам.доллараар буюу 27.2 хувиар өссөн байна.
Эрдэс бүтээгдэхүүний импортын 87.9 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзлэж байна. Нефтийн бүтээгдэхүүний импортын биет хэмжээ 68.8 мян.тонноор , үнийн дүн нь 591.8 сая ам.доллараартус тус өссөн байна. 1 тонны импортын хилийн дундаж үнэ 641.6 ам.доллараас 940.4 ам.доллар болж өссөн байна. Үүнд, автобензины импортын дундаж үнэ 682.8 ам.доллараас 825.1 ам.доллар хүртэл өсчээ. Дизель түлшний импорт биет хэмжээ 6.9 мян.тонноор буурч, үнийн дүн 369.6 сая ам.доллараар, дундаж үнэ нь 380.6 ам.доллараар тус тус өссөн байна.
Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 1265.1 сая ам.доллар буюу 14.5 хувь; эрдэс бүтээгдэхүүн 1960.3 сая ам.доллар буюу 22.5 хувь /үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 1723.6 сая ам.доллар буюу 87.9 хувь/; хүнсний бэлэн бүтээгдэхүүн 781.2 сая ам.доллар буюу 9.0 хувь; авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 1696.1 сая ам.доллар буюу 19.5 хувь; хуванцар болон хуванцар эдлэл, хаймар түүгээр хийсэн эдлэл 345.3 сая ам.доллар буюу 4.0 хувь; үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 812.8 сая ам.доллар буюу 9.3 хувь; химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 596.9 сая ам. доллар буюу 6.9 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүн нийт дүнгийн 85.7 хувийг эзлэж байна.
Сэтгэгдэл ( 0 )