Нас барсан тэтгэвэр авагчийн ар гэрийн тэтгэврийг 20%-иар нэмнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 01 сарын 10

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан Монгол Улсын Засгийн газраас Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүлжээ. Хуулийн төслийн онцлох заалтуудаас танилцуулъя. 


 

  • Нийгмийн даатгалын харилцааг зөвхөн Нийгмийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулна;
     
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлгүй санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулан, сангийн тогтвортой байх нөхцөл бүрдүүлнэ;
     
  • Даатгуулагчийн шимтгэл төлөх, тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлоход итгэлцүүр хэрэглэнэ. Тэтгэврийн зөрүү үүсэхгүй байх эрх зүйн орчинг бүрдүүлнэ;
     
  • Нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй;
     
  • Нэрийн дансны орлогыг мөнгөжүүлж, үе шаттай хагас хуримтлалын тогтолцоонд шилжүүлнэ;
     
  • Мөнгөжүүлсэн орлогын тодорхой хувийг Хуримтлалын нэгдсэн санд байршуулах замаар эрүүл мэнд, боловсрол, орон сууцны санхүүжилтийн эх үүсвэрт зарцуулах нөхцөл бүрдэнэ;
     
  • Нэрийн дансны мөнгөжүүлсэн орлогын тодорхой хэсгийг хууль ёсны өв залгамжлагчид нь өвлүүлнэ;
     
  • Нийгмийн даатгалын үйлчилгээ бүрэн цахимжина;
     
  • Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөж, ирээдүйн нийгмийн баталгааг хангана;
     
  • Хувийн нэмэлт тэтгэврийн хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөл бүрдэнэ;
     
  • Тэтгэврийн хэмжээг жил бүр инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлдэг болно;
     
  • Төлсөн шимтгэлтэй уялдаатай тэтгэвэр авах шударга тогтолцоо бүрдэх эрх зүйн орчин бүрдүүлж, 20-оос дээш шимтгэл төлсөн жил тутамд тэтгэвэр бодох хувийг 2029 оноос нэмэгдүүлнэ;
     
  • Өндөр насны тэтгэвэр бодох арга сонголттой болно;
     
  • Нас барсан тэтгэвэр авагчийн эхнэр, эсхүл нөхрийнх нь өндөр насны тэтгэврийн хэмжээг 20 хувиар нэмэгдүүлдэг болно;
     
  • Тэтгэвэр бодох сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцох дараалсан 7 жилийг 5 жил болгоно;
     
  • Хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоож буйг зогсоож, иргэдийг хүнд нөхцөлд ажиллуулдаггүй байх эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Урт хугацаанд улсын төсөв болон нийгмийн даатгалын сангийн ачаалал буурна;

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.46.120) 2023 оны 01 сарын 10

энэ төсөл батлагдах болтугай.

0  |  0
Zochin(86.111.137.145) 2023 оны 01 сарын 10

Battulgin kompanid 22 jil shudarga hudulmurlusun hun bnaa! Getel kompani dotor kompanj baiguulj 22 jiliin mjn hudulmuriin suulin 4 jiliin Ajillasan hugatsaanii ND,EMD iin mungiig SX Duurgin N D - d tululgui hohiroosonois bolj tetgeberee togtoolgooj chadahgui ajillasan jil min tasarsanaas bolj tetgeberee otgoolgoj chadahgui 3 jiliin higatsaanii tetbgeree munguur hohirsonoos gadna eruuk mendeeree hohirood s hundeer ubdsun hun bn !!! Suuld araihiij sain duriin daatgald 2 nemj mungu tulj baij araihiin 20 jil ajillasan gej tetgeberiin hamgiin dood tubshingeer ttogtoolgoson! Tuslaach Ayursaihan sa

0  |  0
Zochin(86.111.137.145) 2023 оны 01 сарын 10

Ayursaihan mundag shuu.Ene huniig shudarga bolohoor ni harluulah gej Nuurschin gdj tsolloson nj buruushuu?!shuyd unengil heldeg hun bolohoormuu ner zuuh gej orolfson bh! Unen zubuu zaabal shalgujlj ner turuu tseberleed abaarai ta !!!

0  |  0
Zochin(86.111.137.145) 2023 оны 01 сарын 10

Zuitei eee 7 jiliig 5 jil bolgooroi guij bnshuuu!!!!

0  |  0
иргэн(139.5.216.40) 2023 оны 01 сарын 10

Шал дэмий хувилбар байна

0  |  0
Уншигч(192.82.90.17) 2023 оны 01 сарын 10

Дээр нь нэмээд аль өндөр тэтгэврээ сонгож залгамжлах эрхийг өгчихвөл ч ойрын хугацаандаа дажгүй л юм. Яваандаа 50 хувь өвлөгддөг болбол бүр сайн.

0  |  0
Ard(139.5.216.51) 2023 оны 01 сарын 10

Saihan medee bn.Ih huleej bn daa.Jiriin ard tumend ih nolootei demtei huuli shu.Saiddaa bayarlalaa.ard tumen chini.bayartai bnaa

1  |  0
зочин(103.229.123.69) 2023 оны 01 сарын 10

Аюурсайхан сайд мундаг юмаа баярлаж байна шүү эрүүл эзэнтэй болсон ХНХЯ

1  |  0
иргэн(202.21.121.66) 2023 оны 01 сарын 10

20-оос дээш жил ажилласан жилийн нэмэгдлийг нэмэх нь маш хэрэгтэй ажил эрхлэлтийг дэмжих зорилгоор

1  |  0
Top