"Хөтөл", "Бэрэн", "Эрэл"-ийн зээл нийлээд ₮800 тэрбум байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 01 сарын 10

 

Хөгжлийн банкны зээлийн энэ оны эргэн төлөлтийн төлөв болон зээлээ огт төлөхгүй байгаа компаниудыг  хэрхэх вэ гэдэгт тус банкны  эрсдэлийн бодлогын газрын захирал дараах байр суурийг илэрхийллээ. 

"Тухайн компанийн үйл ажиллагаанаас хамааран санхүүгийн янз бүрийн аргыг хэрэглэнэ. Зарим нь графикийн дагуу төлөхөөр тохирч, зарим нь шүүхийн шийдвэрээр, зарим нь хэлцэл хийж холбогдох хөрөнгөөр нь, зарим нь санхүүгийн бусад хэрэгсэл буюу хувьцаа, бондыг ашиглан төлүүлж байна. Өмнө хэлсэнчлэн, томоохон дүнтэй 16 чанаргүй зээлийг төлүүлсэн. Мөн энэ онд 2022 онтой дүйцэхүйц хэмжээний эргэн төлөлтийг хийхэд зорьж ажиллана. Ингэж төлүүлж байж Евро бондын эргэн төлөлтийг хангах юм. Чанаргүй зээлүүдийг төлүүлэхээс гадна хэвийн ангилалд байгаа зээлүүд ч мөн тэр 450 сая долларыг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулна.  

Хөгжлийн банкинд бүртгэлтэй 52 зээл бий. Үүнээс 40 гаруй нь чанаргүй. Зарим зээлийг хэвийн ангилалд шилжүүлэхийн тулд тухайн зээлдэгчтэй хамтран ажиллаж байна. Зарим нь хууль, хяналтын байгууллагад шилжиж шүүхийн шийдвэрээр төлүүлэхэд ажиллаж байна. Шүүх рүү шилжүүлсэн 32 зээл бий. Нийт их наяд орчмын зээл. Хамгийн том дүнтэй нь Хөтөл ХХК, Бэрэн ХХК, Эрэл ХХК байгаа юм. Энэ гурван компанийн зээл нийлээд 800 орчим тэрбум.  

Эрэл ХХК, Хөтөл ХХК-ийн хувьд 2019 оноос хойш анхан шатны шүүх хурлын шийдвэр өнөөдрийг хүртэл гараагүй. Учир нь, шүүх хурал байнга хойшилдог. Эрэл ХХК-ийн хувьд 20 орчим, Хөтөл ХХК-ийн хувьд 20 гаруй удаа хойшилсон.  

Огт төлөлт хийхгүй байгаа компаниудын зээлийг төлүүлэхэд хуулийн байгууллагатай л хамтарч ажиллана. Тухайн үед барьцаанд тавьсан эд хөрөнгөөр нь үүргийн гүйцэтгэл хангуулах юм" гэв.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(115.75.160.249) 2023 оны 01 сарын 20

Beren group geed ah duu 2 hulgaich bdag,ene 2 hulgaich TOSC iig tonson

1  |  0
zochin(73.111.180.213) 2023 оны 01 сарын 11

Erdenebat\nBatuul\nErdenebileg l bauna 3 ezen

1  |  0
энэ үнэн(66.181.160.115) 2023 оны 01 сарын 10

бэрэн мэтийн зээлийг хамт идсэн ганбямбын гөлөг Дөлгөөн, содбаатарын ах Содэрдэнэ нарт ял завшуулж хэргийг нь тусгаарлах нэрээр ял завшуулж байна шүү түмэн олон минь. Үүний цаана Хүрэлсүх, Содбаатар нар байдаг ажээ

0  |  0
Зочин(124.158.64.71) 2023 оны 01 сарын 11

Зээл авсан өгсөн бүх хүнээс өрөө авч төлүүл хууль хүн бүхэнд шударга тэгш үйлчилэх ёстой

1  |  0
zochin(66.181.176.74) 2023 оны 01 сарын 10

bathuu apu anh orij irehdee ih olo apu ajilchin humusu zodoj holsoj zodulj orj irele bugdin bulaja abchal nehe tom resedib shuu.

0  |  0
irgen holboo(66.181.176.74) 2023 оны 01 сарын 10

chini nohoini jingeres bi aiagal ain nehe surdel suhgui ee. bathuu chi ter apu hun alj absna shuu.a pu undaa uildbein 20 humus alj absan bilee.tegel shuuh tasarhgui baigan

0  |  0
zochin(66.181.176.74) 2023 оны 01 сарын 10

chi ter jinjimaa salatag dologod uhere bas bogsin doloo majad uheree

0  |  0
irgeni(66.181.176.74) 2023 оны 01 сарын 10

chi ooroo ter jinjima aslatag bogsig dologdo uheree gejina.

0  |  0
Top