Хөгжлийн банк нь 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн байдлаар 52 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 29.1% нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 786.4 тэрбум төгрөгийн, 70.9% нь хувийн хэвшлийн 44 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл аж.
Хөгжлийн банк 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,081.2 тэрбум төгрөгийн зээл барагдуулсан гэж мэдээлсэн. Үүнээс 726.6 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 174.0 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөг нь үнэт цаасаар эргэн төлөгджээ.
Нийт 16 төсөлд олгосон зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, 3 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, нэг зээл нь үнэт цаасаар хаагджээ.
Сэтгэгдэл ( 0 )