Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцэх эсэхийг УИХ-аар хэлэлцээд, дэмжлээ.
Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн зорилт нь нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, бие даасан, олон давхаргат тогтолцоонд шилжүүлэх, сангийн хөрөнгийг зохистой удирдаж, алдагдалгүй түвшинд хүргэх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэж буй гэж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Аюурсайхан танилцуулсан.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийгмийн даатгалын тогтолцоо, зарчим, төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоох, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, уг санг удирдах, хөрөнгийг хуваарилах, зарцуулах, тайлагнах, хяналт тавих, сангийн хэтийн тооцооллыг хийх, эрсдэлийг үнэлэх, нийгмийн даатгалд даатгуулах, шимтгэл төлөх, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын итгэлцүүр, шимтгэлийг нөхөн төлүүлэх, буцаан олгох, тэтгэврийн нөөц санг байгуулах, нэрийн дансны бүртгэлийг мөнгөжүүлэх, мөнгөжүүлсэн орлогыг өвлүүлэх, шимтгэлийн өр, хөөн хэлэлцэх хугацааг тогтоох, мэдээллийн нэгдсэн сан болон нийгмийн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлох харилцааг тусгасан гэлээ.
Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, тэтгэврийн насыг жил бүр гурван сараар нэмэгдүүлж буйг хэвээр үргэлжлүүлэх, тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлдэг болгох, тэтгэвэр бодох аргачлалд өөрчлөлт оруулах, олон жил шимтгэл төлөхийг урамшуулах, тэтгэвэр тогтоолгох дараалсан жилийг 84 сар байгааг 60 сар болгож бууруулах, өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалт болон бусад нөхцөлийг тусгасан байна.
Сэтгэгдэл ( 13 )
Za hurdan batlaad heregjuuleechee.Denduu yumaa huleej tsohorloo.Yaaraltai batlaj bofitoor bidend ur dun ogoojoo ogood ehelbel sain l bn daa saidaa gidhuudee
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл\nманай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл\nманай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
urgeljlel... bieiin tamir,ed hurungiin daatgal,osol avaari (ami daatgal) televisiin huraamj,shugamiin radio,notariad, geh met tatvar huraamjiig 35-40 jil tulsun humuus gedgiig odoogiin zarim zaluuchuud sain oilgooroi gemeer baina.Hamgiin turuund Uchral said,Auyrsaihan said nar sain oilgooroi.Budnii tulsun tatvar huraamj ulsiin tusuvt mash ih nemer bolj baisan ni oilgomjtoi.
Tetgebriin huulia todorhoi bichne uu? Oilgomj muutai baina.Jishee ni 2023 ond 49 nastai emegtei heden ond tetgebert garah um be?Ene emegtei uuruu husvel 55 nas 3 sartai baihdaa garah um uu? Esvel jil bur 3 sar nemegdeed (6x3=18 sar) 56 nas 6 sartai uedee garah um uu? Nuguu talaas 1995 onoos umnu tetgebert garsan undur nastanguudiin tetgebriig ulsiin tusvuus tulj baina gej ih yarih um aa. Unen heregtee ter humuus chini 15 orchim turliin tatvar huraamjiig shudargaar tulj baisan humuus shuu dee.( jishee ni niigmiin daatgal,ashig orlogo,nam,evlel uildverchnii,erdem delgeruuleh,ulaan zagalmai
бусад өчүүхэн бага тэтгэвэр авч бгаа хүмүүс яах вэ? биднийг харж хандах төр засаг гэж байна уу?
20 жил ингэж тинфляцтай этгэврийн нэмэх тухай ярьж байна.
2016 онд МАН гарч ирэхдээ цалин тэтгэвэрийг инфляцтай уялдуулж олгоно гэж гарч ирсэн тэгээд биелүүлсэн нэгч зүйл байхгүй. сонгууль дөхөөд ирэхээр тамга болгон гаргаж ирж байгаа юм.бүү хуурт. АН-маа дэмж\n
Ирэх жил сонгууль болор учир он гараад цаасан дээр тийм юм бичээд харуулах нь мэдээж. Харин биелтэл хол. Үнэн хүсэл байсансан бол тэп ханшийн өсөлт улам ихсэхээс өмнө ийм шийдэл тунхаглаж, наймаачдыг санасан зоргоороо үнэ нэмдгийг нь хязгаарлах байсан даа. Хүмүүс яагаад худлыг үнэнд тооцдог байна аа.
Сайдын хэлсэн үгнээс 7, 5 жилийн зөрүү нөхөн олговор өгөхөөр тооцоолсон гэж ойлгосон. Итгэж хүлээж бна.
Тэтгэвэрийн тусгай зохицуулалт, бусад нөхцлийг тусгана гэж яг яахыг хэлж байгаа усан тархи вэ? Ийм ойлгомжгүй хууль гаргаж ахмадуудыг залилан мэхлэх хэрэггүй. Тэтгэвэрийн доод хэмжээ 500 мянга байгаа. Инюляци, үнийн өсөлт 3 лахин нэмэгдсэн болохоор тэтгэвэрийн доод хэмжээ дор хаяж 1500 000 болох ёстой. Өөр олон таван хоосон заалт хэрэггүй нүүрсний хулгайч сайданцар аа.
Аюурсайхан сайд хэзээний худалч биш юм шүү
Үнэн бгаа