ЭТТ I 88 ажлын байртай холбоотой асуултад ХАРИУЛТ өгнө

2023 оны 01 сарын 13

"Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажлын байранд зарлагдсан Нээлттэй сонгон шалгаруулалтын бүртгэлийн шат нэгдүгээр сарын 16-ны 18:00 цагт дуусгавар болно. Үүнтэй холбогдуулан тус сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа ажлын хэсэг Засгийн газрын Олон нийттэй харилцах 11-11 төв дээр нэгдүгээр сарын 16-ны 11:00 цагаас ажиллаж хэвлэл мэдээлэл, иргэдийн асуултад хариулна.

Сэдэв:
 

  • Бүртгэлд хамрагдаж байгаа иргэдэд хандсан анхаарах зүйлс
     
  • Бичиг баримтын бүрдүүлбэрийг нягтлах үйл ажиллагааны тухай
     
  • Сорилын шалгалтанд бэлдэх удирдамж
     
  • Хөндлөнгийн ажиглагчдын баг ажиллуулах тухай
     
  • Асуулт, Хариулт Танд Нээлттэй сонгон шалгаруулалттай холбоотой асууж, тодруулах зүйл байвал чөлөөтэй хандана уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top