Дизелийн түлшний Онцгой албан татварын хувь хэмжээг “0” хувь хэмжээгээр тогтоосон Засгийн газрын тогтоолын хугацааг 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгаад байна.
Тодотгоход, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар шатахууны хангамж, үнийн асуудлаар ОХУ-ын Роснефть нээлттэй хувьцаат нийгэмлэг компанитай хэлэлцээ хийснээ өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлээр мэдэгдсэн.
Хэлэлцээний хүрээнд 2023 оны эхнээс дизель түлшийг олон улсын зах зээлийн үнээс 10 хувийн хямдралтай үнээр нийлүүлэх, АИ-92 автобензиний тонн тутмын үнийг 815 ам.доллароор 5 жилийн хугацаанд тогтворжуулахаар тус тус тохиролцсон гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )