“ТВ8” болон “Буряад” телевиз хамтран ажиллана

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 16

"Эрхэт Монгол" медиа группийн харьяа “ТВ8” телевизийн Гүйцэтгэх захирал М.Одгэрэл, ОХУ-ын Буриад Улсын “Буряад” үндэсний телевизийн захирал Виталий Григорьевич Раднаев нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичиг нь хоёр талын хамтын ажиллагааг тогтоож, гүнзгийрүүлэн Монгол, Буриад хоёр улсын үндэсний контент солилцоо, хоёр телевизийн мэргэжилтний дадлагажих сургалт, хамтарсан арга хэмжээ явуулах, байгууллага хоорондын ажил хэрэгч харилцааг өргөтгөх юм.

ОХУ-ын Буриад улсын "Буряад" телевиз нь буриад хэл дээр нэвтрүүлгээ цацдаг цорын ганц телевиз билээ.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top