Буряад ТВ-ийн З.Ойдов аваргатай хийсэн ярилцлага

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 10

Буриадын “Буряад ТВ” телевизийн баг өнгөрсөн сарын сүүлээр Монгол улсад ажилласан билээ. Тус телевиз манай ТВ8 телевизтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан юм.

“Буряад ТВ”-ийн “Бүргэд” спортын хөтөлбөрийг монголчуудын сайн танил Жамц Лхамажапов хөтлөн явуулдаг. Жамц бол чөлөөт бөхийн ОУХМ цолтой, Орос, Киргизийн шигшээд барилдаж байсан эрхэм.

Жамц Лхамажапов Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дэлхийн хошой аварга (1974, 1975), олимпын мөнгөн медальт (1976), Азийн наадмын аварга, Зууны манлай тамирчин Зэвэгийн Ойдов гуайтай ТВ-8 телевизийн студид ярилцлага хийснээ үзэгчдийн хүртээл болгожээ. Таалан соёрхоно уу.
 


Жамц Лхамажапов - Агын буриад тойрог, Согто Хангил тосгоны уугуул. Чөлөөт бөхийн 63 кг-ын жинд барилддаг байсан. 12 настайдаа Согто Хангилд Б.Б.Бальжинимаевын удирдлага дор хичээллэж эхэлсэн. Дараа нь алдарт Борис Будаевын багш Валерий Иванов дээр хичээллэжээ. 2001 он хүртэл Оросын шигшээд, 2001 оноос Киргизийн шигшээд барилдсан.

Базар Ринчиногийн нэрэмжит тэмцээний 6 удаагийн аварга, ОХУ-ын Цомын хошой аварга (1993, 1996), ОХУ-ын АШТ-ий мөнгөн медальт (Кызыл, 1997), Зэвэгийн Ойдовын нэрэмжит олон улсын тэмцээний аварга (Монгол, 2000), Дан Коловын нэрэмжит тэмцээний мөнгөн медальт (Болгар, 2000), Яшар Догугийн тэмцээний хүрэл медальт (Турк, 2000), Багийн ДАШТ-ий аварга (Москва, 1998).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top