“ТВ8” болон “Буряад” телевизийн хамтарсан баг Буриад улсад ажиллалаа

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 10

“Эрхэт Монгол” медиа группийн харьяа “ТВ8” телевиз болон ОХУ-ын Буриад улсын “Буряад” телевизийн уран бүтээлчид хамтран зүүн Сибирь, Буриад улс, Улаан-Үд хот, Итгэл хамбаар зочилж, хамтран мэдээ, сурвалжилга, нэвтрүүлэг бэлтгэлээ.

Хоёр телевизийн хамтарсан баг болон “Эрхэт Монгол” медиа группийн харьяа Zindaa.mn сайтын төлөөлөл Курумкан, Баргузин аймаг, Прибайкальск, Итгэл хамба, Хиагт, Улаан-Үд хотоор нийт зургаан өдөр явж, хамтарсан контентуудыг бэлтгэсэн юм.
 


Өнгөрсөн хоёрдугаар сард “ТВ8” телевизийн Гүйцэтгэх захирал М.Одгэрэл, ОХУ-ын Буриад Улсын үндэсний “Буряад” телевизийн захирал Виталий Григорьевич Раднаев нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан билээ.

“Буряад” телевиз нь ОХУ-д буриад хэл дээр нэвтрүүлгээ цацдаг цорын ганц телевиз юм.
 


Хоёр улсын телевизийн хамтын ажиллагааны хүрээнд “ТВ8” телевиз, Zindaa.mn сайтын нийт зургаан уран бүтээлч “Буряад” телевизийн уран бүтээлчидтэй хамтран тус улсын аймаг, газар нутаг, ёс заншил, өв соёлтой танилцаж, цувралаар сонирхолтой мэдээ, сурвалжилга, нэвтрүүлэг бэлтгэн ирсэн бөгөөд удахгүй үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэж байна. 
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top