Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 57.7 хувиар өсчээ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 17

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр /2023.01.17/ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийн 2022 оны урьдчилсан дүнг танилцууллаа. Тодруулбал, бүртгэгдсэн гэмт хэргийн тухайд 2022 онд 35340 болж, өмнөх оны мөн үеэс 9911-ээр буюу 39 хувиар өсчээ.

Ийнхүү өсөхөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 7861 буюу 57.7 хувь, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1688 буюу 22.1 хувь, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 305 буюу 33.3 хувь, хүний бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 138 буюу 25.6 хувиар өссөн нь тус тус нөлөөлсөн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2022 онд 347.9 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд тус дүнгийн 183.2 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж чаджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top