Монголбанк өнөөдөр /2023.01.17/ гадаад валютын дуудлага худалдаагаар 3464.41 төгрөгийн ханшаар 20 сая ам.доллар нийлүүлжээ.
Своп, форвард арилжаагаар банкууд санал ирүүлээгүй аж.
Өнгөрсөн долоо хоногт Монголбанк 85 сая ам.доллар зах зээлд нийлүүлсэн. Гадаад валютын албан нөөц 2022 оны 12 дугаар сард 3 тэрбум 399 сая 600 мянган ам.долларт хүрсэн нь өмнөх арваннэгдүгээр сараас 15.82%-иар өссөн, оны эхнээс 22.14%-иар буурсан үзүүлэлт болсон юм.
Сэтгэгдэл ( 0 )