Энэ жил билгийн тооллын Шинэ жил буюу Цагаан сарыг Азийн ихэнх орнууд нэгдүгээр сарын 22-нд тэмэглэх гэж байна.
Хятадад билгийн тооллын шинэ жил уламжлалт ёсоор арванхоёрдугаар сарын 22-нд, нар буцсан өдрөөс хойш хоёр дахь шинэ сард тохиодог байна. Энэ жил шинэ сар нэгдүгээр сарын 21-нд Гринвичийн цагаар 20.53 цаг гарах тул цагийн бүсийн зөрүүний улмаас Хятад нэгдүгээр сарын 22-ны өдрийн 04.53 сард тохиож байна. Тиймээс Хятадын гэгддэг цагаан сарыг дэлхий даяар нэгдүгээр сарын 22-нд тэмдэглэх юм.
Ямар улс орнууд билгийн тооллын Шинэ жилийг тэмдэглэдэг вэ?
БНХАУ-аас гадна Солонгос /Соллаль/, Вьетнам /Тет/, Малайз /Кунси Раяа/, Индонез /Тахун Бару Имлек/, Монгол /Цагаан сар/, Төвөд /Лосар/ зэрэг билгийн тоолол хөтөлдөг улс орнууд эл баярыг тэмдэглэдэг.
Харин Монгол, Төвөд, Бутанд /Лосар/ Цагаан сарын баяр хоёрдугаар сарын 21-нд тохиож байгаа бол Балба улс /Самбата/ дөрөвдүгээр сарын 14-нд тэмдэглэнэ.
Билгийн тооллын Шинэ жил яагаад өөр өөр өдөр тохиодог вэ?
Билгийн тооллын Шинэ жил жил бүр өөр өөр өдөр тохиодог. Өрнөдийн орнуудад Григорийн буюу аргын тооллоор уламжлалт баяруудаа тэмдэглэгдэг бол Хятад зэрэг оронд арга, билгийн тооллыг ашигладаг. Григорийн тооллыг бодвол эл тоололд тодорхой давтамжтай нь нэг сараар илүү байдаг аж.
Хятадын билгийн тоолол
Хятадын уламжлалт цаг тооллыг билгийн гэдэг ч үнэн хэрэгтээ аргын болон билгийн тооллыг хослуулсан байдаг. Ийм цаг тоололд сар дэлхийг тойрох болон дэлхий нарыг тойрох хугацааг тооцоолдог байна.
Сэтгэгдэл ( 0 )