Ши Жиньпин: Хятад мөрөөдөлд хүрэхийн тулд цагтай уралдаж байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 24

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Цагаан сарыг тохиолдуулан Ардын их хурлын танхимд хэлсэн үгэндээ Хятад улс үндэстний сэргэн мандлын Хятад мөрөөдөлд хүрэхийн тулд цаг хугацаатай уралдаж, түүхтэй хөл нийлүүлэн алхаж байна гэж онцолжээ.

“Цаг хугацаа, түүх хоёр хэнийг ч хүлээдэггүй, гагцхүү шаргуу хичээнгүй ажилчдын талд ажилладаг. Хятадын коммунист намын хүчтэй удирдлага дор намын бүх гишүүд, зэвсэгт хүчин, бүх үндэстэн ястнууд салхи, давлагаанаас айлгүй, сорилтуудыг даван туулж, үндэстний сэргэн мандлын бахдам зорилго болон нэг ирээдүйтэй хүн төрөлхтний нийгмийг цогцлон бүтээх агуу зорилго өөд алхах ёстой”, гэж Ши Жиньпин онцлон тэмдэглэжээ.

Тэрбээр Хятадын бүх үндэстэн, ястны төлөөлөл болсон ард түмэн, Хонконг, Макао, Тайван болон гадаад амьдарч буй хятадуудад Цагаан сарын мэндчилгээ дэвшүүлжээ.

”Таван мянга гаруй жилийн соёл иргэншилтэй Хятад үндэстэн хүн төрөлхтний соёл иргэншил, хөгжил дэвшилд арилшгүй хувь нэмэр оруулсан. Гэсэн хэдий ч Хятад үндэстэн дотоод болон гадаад хүчин зүйлсийн улмаас хэт удаан хугацаанд ард хоцорчээ. Өнөөдрөөс энэ зууны дунд үеийг хүртэл Хятад үндэстэн Хятад улсыг орчин үеийн агуу социалист улс болгож хөгжүүлэхийн төлөө бүхий л хүчин чадлаа дайчлах болно. Энэ бол Хятадын соёл иргэншлийг дахин бичсэн баян агуулгатай агуу эрин үе байх болно. Хятад хүн бүр энэ агуу эрин зуунд амьдарч буйгаараа бахархах ёстой” гэж Хятад улсын тэргүүн Ши Жиньпин онцолжээ.

Хүндэтгэлийн арга хэмжээнд хоёр мянга гаруй оролцсон байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.15) 2020 оны 01 сарын 26

Агуу Хятадын ард түмэн, мѳнхийн хѳршдѳѳ цагаан сарын баярын мэнд дэвшүүлье.

1  |  0
Bid hend naidah ve?(115.171.244.86) 2020 оны 01 сарын 26

manai erhemuudbayar esloliin ueer ug helj mendchilehdee es meteer bidniigee,uls ornii hogjloo hoh tengert daatgaad baidag yum oorsodoo bultah neg garts ni yum bolov uu ?! Hervee bidniig hoh tenger daadag bol songuuli munguul gej yaahav dee. Erhemuuded naidaj sanalaa ogoh heregtei yu?! Songuuli dohoj baina. irged mini sain bodoj songoltoo hiigeerei

1  |  0
Bid hend naidah ve?(115.171.244.86) 2020 оны 01 сарын 25

manai erhemuudbayar esloliin ueer ug helj mendchilehdee es meteer bidniigee,uls ornii hogjloo hoh tengert daatgaad baidag yum oorsodoo bultah neg garts ni yum bolov uu ?! Hervee bidniig hoh tenger daadag bol songuuli munguul gej yaahav dee. Erhemuuded naidaj sanalaa ogoh heregtei yu?! Songuuli dohoj baina. irged mini sain bodoj songoltoo hiigeerei

0  |  0
Top