Aж ахуйн нэгж, байгууллагын анхааралд!

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 21

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь заалтын дагуу 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа 2023 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн дотор цахим санхүүгийн тайлангийн И-Баланс системд илгээнэ үү.

Заасан хугацаанд ирүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25 дахь заалтад заасны дагуу ерөнхий нягтлан бодогчийг 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулах заалттай тул та бүхэн анхаарч ажиллана уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top